Микробиологийн шинжлэх ухаан

Паразит болон эгэл биетний халдвар

1. Малд шимэгчлэгч цестодын авгалдай

Эхинококк. Нохойн овгийн махан идэштний нарийн гэдсэнд шимэгчлэгч Echinococcus granulosus зүйл цестодын авгалдай буюу гидатид цист- уйланхай байдаг. Монголчууд түүнийг “бэтэг” гэж нэрлэдэг. E.granulosus-ийн цист мал, амьтад, хүний элэг, зүрх, тархи, нугас, ясанд шимэгчилдэг. Нядалгааны дараах үзлэгээр элэг, уушиг болон бусад эрхтэнд “бэтэг”-ийн уйланхайг илрүүлж оншилдог.

Цистицерк. Хүний нарийн гэдсэнд шимэгчлэгч Taeinata saginata зүйл цестодын авгалдай, Cycticercus bovis үхрийн хөндлөн судалт булчинд байдаг. Энэ нь 0.5-1.5 см орчим хэмжээтэй дугуй, зууван хэлбэртэй, дотроо толгойтой, тунгалаг шингэн агуулсан уйланхай юм.

Хүний нарийн гэдсэнд шимэгчлэгч T.solium зүйл цестодын авгалдай болох C. cellulosae гахай болон хүний хөндлөн судалт булчин, арьсан дор, тархи, нүд, элэг, уушиг, төв мэдрэлийн тогтолцоонд тохиолдоно. C. cellulosae 2 эгнээ 22-36 дэгээ бүхий толгойтой.

Нохой овгийн махан идэштэн- жинхэнэ эзэнтэй Taenia hydatigena зүйл цестодын уйланхай болох Cycticercus tenuicollis (нарийн хүзүүт цист) нь хонь, ямаа, гахайны элэг, сэмж зэрэгт зонхилон тохиолдоно. Cycticercus tenuicollis буурцагнаас тахианы өндөгний чинээ хэмжээтэй, 2 эгнээгээр байралсан 26-44 дэгээ бүхий толгойтой.

Цистицеркээр халдварлаагүй удаагүй бол уйланхай илрүүлэх боломжтой, харин ужиг явцтай бол уйланхай ихэнхдээ (Cycticercus tenuicollis-оос бусад зүйл цистицерк) шохойжсон байдаг.

2. Загасанд шимэгчлэгч цестодын авгалдай

Дифиллоботриум. Дифиллоботриум (өргөн туузан хорхой)-ын авгалдай болох плероцеркоид завсрын эзэд- цурхай (Esox reicherti), алгана (Perca fiuviatilis),судалт зараа загас (Sebastes trivittatus), гутаар (Lota lota lepture)-ын түрс, элэг, булчин (цистгүй)-д шимэгчилдэг.харин хүн болон амьтад (муур, баавгай) нь жинхэнэ эзэд нь болдог бөгөөд тэдгээрийн гэдсэнд бие гүйцэн, хор ялгаруулснаар цус багадах өвчний шалтгаан нь болдог.

3. Нематод

Аскарид. Бие гүйцсэн Ascaris suum гахай болон хүний нарийн гэдсэнд шимэгчилдэг. Харин түүний авгалдай ялгарах явцдаа элгийг ихээр гэмтээснээс олон тооны цагаан өнгөтөй “сүүн толбо” үүсгэдгээс элгийг устахад хүргэдэг.

Трихинелл. Бие гүйцсэн Trichinella spiralis зүйл харх, хулганы гэдсэнд, харин түүний авгалдай нь завсрын эзэд (гахай, адуу,нохой, муур, баавгай, чоно, үнэг,дорго, хулгана, харх, хүн)-ийн хөндлөн судалт булчинд шимэгчилдэг.

Диктиокаул. Dictyocaulus төрлийн стронгилят нь хонь, ямаа, үхэр, буга болон адууны цагаан мөөгөрсөн хоолой, уушигны бүдүүн гуурсанд шимэгчилдэг.

Диктиокаулаар халдварласан уушиг томорсон, цайвар саарал өнгөтөй, заримдаа товгорууд үүссэн байдаг. Мөн түүнчлэн уушиг, тууранхай гулуузыг устгана.

4. Эгэл биетэн

Саркоцист. Мал амьтад болон хүний булчингийн ширхэгт шимэгчилдэг. Үхэрт 3 зүйл саркоцист (S.bovicanis, S.bovihominis, S. bovifelis), хонинд 4 зүйл (S.ovicanis, S.arieticanis, S. giganta, S. medusiformes), гахайд 3 зүйл (S.suicanis, S. suifelis, S,suihominis), ямаанд 1 зүйл (S.capracanis), адуунд 2 зүйл (S.equicanis, S.fayeri) тус тус шимэгчилнэ.

Вирусын халдвар

Хоол хүнсээр дамжин халдвар үүсдэг вирусын гаралтай өвчнүүд нь тооны хувьд олон биш боловч учруулах хор хөнөөл ихтэй байдаг. Үүнд:

1. Poliomyelitis

2. Hepatit A

3. Norwalk

4. Бусад вирусээр үүсдэг өвчнүүд ( Rotavirus, Astrovirus, Calicivirus, Adenovirus, Parvovirus) зэрэг вирусын халдвар ордог.

1. Hepatit A вирусын халдвар

Энэ вирус нь Picornavirus-ийн овог, Enterovirus-ийн төрөлд хамаарагддаг,хүчилд тэсвэртэй. Нэг гинжинд РНХ-тэй, 27 нм орчим диаметртэй. Вирус нь бохир ус, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлах бөгөөд ариун цэврийн дэглэм алдагдсан, нийгэм эдийн засгийн хүнд нөхцөл зэрэг нь нөлөөлдөг.ходоод гэдсэнд олширч, цусаар дамжин элгэнд очиж элэгний эс, купферийн эс зэргийг эмгэгшүүлнэ. Өвчтөн анхны эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлэхээс 7-10 өдрийн өмнө ялгадсаар нь вирус гарч эхэлдэг бөгөөд анхны эмнэл зүйн шинж тэмдгийн үе дууссаны дараа ялгадсаар гадагшлах нь зогсдог. Энэ үе нь 15-50 хоног үргэлжлэх ба нууц үедээ халуурах, сульдах, ходоод гэдэс өвдөх, хоолонд дургүй болох зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг үзүүлдэг. Хүний ялгаданы өнгө цайвар болдог. Ахмад хүмүүст илүү хүнд хэлбэрээр илрэх бөгөөд нас барсан тохиолдол байдаг. Манай улс уг вирусын эсрэг вакцин гаргасан.

2. Norovirus-ийн халдвар

Norwalk төст вирус гэж нэрлэдэг. Calicivirus-ийн овог. Norovirus-ийн төрөл, 20-32 нм диаметртэй, дан гинжит РНХ агуулсан вирус юм. Хүнд ходоод гэдэсний хурц хэлбэрийн үрэвсэл үүсгэдэг. Эмнэл зүйн гол шинж тэмдэг нь хамраас ус гоожиж, бөөлжих, толгоы өвдөх, бага зэрэг халуурах, чацга алдах болон гэдэс өвдөх зэрэг юм. Өвчний нууц үе 24-28 цаг бөгөөд анхны эмнэл зүйн шинж тэмдэг 24-60 цагийн дараа илэрдэг. Бүх насны хүмүүсийг өвчлүүлэх боломжтой. Гэхдээ насанд хүнийг бодвол бөөлжих шинж тэмдэг хүүхдэд илүү илэрдэг. Үхлийн аюул багатай боловч нялх хүүхэд, өндөр настангууд болон дархлааны систем сул хүмүүст эмчилгээ цаг алдалгүй хийх шаардлагатай. Халдвар авсан хүний бөөлжис, ялгадас вирусыг их хэмжээгээр агуулдаг. Хүмүүс дараах байдлаар халдвар авч болно.

- Уг вирусээр бохирдсон хоол хүнсний зүйлээр дамжуулж

- Бохир гадаргууд хүрсэн болон бохир зүйл барьсан гараа угаалгүй хооллох

- Халдвар авсан болон эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй хүнтэй шууд хавьталын замаар халдварлана.

Уг вирусын олон янзын хэвшил байдаг учраас насан туршийн даролаа тогтдоггүй. Вирусын эсрэг вакцин болон нөлөөлдөг эм байдаггүй учраас зөвхөн шинж тэмдгийн буюу шингэн алдалтын эсрэг эмчилгээ хийдэг.

3. Бусад вирусээр үүсгэдэг өвчнүүд

Rotavirus. Reoviridae овгийн Rotavirus-ийн төрлийн хос гинжинт, сегментэт РНХ агуулсан 55-70 нм диаметртэй вирус юм. А,В,С,D, E, F, G гэсэн хэв шинжтэй. Эдгээр тус тусдаа дэд хэв шинж үүсгэдэг. Гол төлөв 5-с доош насны нярай болон дархлаа султай хүүхдүүдэд ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Насанд хүрсэн хүмүүст тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Мөн бохир хоол хүнсний бүтээгдэхүүнээр дамжин өвчлүүлдэг. Нарийн гэдэнд байрлаж эпителийн эсийг гэмтээдэг. Энэ өвчний үед чацга алддаг бөгөөд гол шалтгаан нь гэдэсний эсүүд нь натри болон глюкозын шингээлтийг хангалттай явуллж чаддаггүй. Astrovirus нь 28-30 нм диаметртэй, дан гинжит РНХ агуулсан, хүүхэд болон өндөр настай хүмүүст ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг.

Adenovirus нь ДНХ агуулсан 70-90 нм диаметртэй вирус юм.

Parvovirus нь хамгийн жижиг вирусуудын нэг бөгөөд 18-26 нм диаметртэй, ДНХ агуулсан байдаг. Эдгээр вирусыг ходоод гэдэсний үрэвслийн үед өвчний ялгадснаас RT-PCR аргаар, мөн электрон микроскопоор илрүүлж болно.

3. Халдваргүйжүүлэлт, дезинсекция, дератизация

2013 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Ц. Нямлхагва

Хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэгч бичил биетнээр бохирдохоос урьдчилан сэргийлэхийн тулд системтэй урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэдэг. Эдгээр аргууд нь халдваргүйжүүлэх, шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх юм.

3.1 Халдваргүйжүүлэлт

Халдваргүйжүүлэлт буюу ариутгал нь үйлдвэрлэлд хэрэглэх түүхий эд, ус, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд орших гадны ба бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэг хортой бичил биетний өсөлтийг зогсоож устгахад чиглэгдэнэ.

Бактерийн үржлийг зогсоох үйлчилгээг бактериостатик, устгахыг бактерцид гэх ба дрожж, мөөгөнцрийн эсийг идэвхгүй болгодог бодисын үйлчилгээг фунгицид гэж нэрлэнэ.

Халдваргүйжүүлэх аргууд

Ашиглаж буй хүчин зүйлээс нь хамааран халдваргүйжүүлэх аргыг физик, химийн ба биологийн гэж гурав ангилна.

Физикийн аргууд: Халаах (буцалгах, уураар ариутгах), шүүх, туяагаар шарах болон хэт богино долгион ба изотоп ашиглах зэргээр халдваргүйжүүлнэ.

Ер нь хүнсний үйлдвэрт маш өргөн дэлгэр хэрэглэдэг ариутгалын аргад халаах процесс орно.

Ихэнх спор үүсгэдэггүй микроорганизм 60-70°С температурт 5-20 минутын дотор үхнэ. Зарим бактериуд, жишээ нь: капсул үүсгэдэг болон суслод оршдог бактерууд дулаанд тэсвэртэй байдаг ба 80-90°С температурт бүрэн устдаггүй байна. Микроорганизмын спор дээрхээс хэдэн хувь өндөр температурыг тэсвэрлэх чадвартай байна.

Даралттай ханасан уураар тоног төхөөрөмжийг ариутгах нь сайн үр дүнтэй аргад тооцогдох ба энэ үед микроорганизмын вегетатив эсээс гадна, бичил биетний спор бүрэн устана.

Бичил биетнийг устгах зорилгоор халуун усыг өргөн хэрэглэх бөгөөд үйлдвэрийн жижиг тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийг 20-30 минутын хугацаагаар 80-85°С халуун усанд байлгах нь сайн үр дүн өгнө.

Халуун усанд бага зэрэг шүлтийн уусмал нэмэхэд түүний бактерицид үйлчилгээ нь нэмэгдэнэ.

Биологийн аргын үндэс нь микробуудын антогонист үйлчлэлийг ашиглах юм.

Химийн арга нь халдваргүйжүүлэх ба антисептик бодисуудыг ашиглах үйл ажиллагаанд үндэслэгдэнэ. Дээрх төрлийн ариутгалын бодисыг хэрэглэхэд дараах хэд хэдэн үндсэн шаардлага тавигдана. Yүнд:

· Үйлдвэрлэлийн процессын үед хуримтлагдсан бүтээгдэхүүний үлдэгдлээс ариутгалд орж буй тоног төхөөрөмж, аппаратыг сайтар цэвэрлэх хэрэгтэй.

· Ариутгал хийгдсэний дараа ариутгалын бодисын үлдэгдлийг усаар угаах, уураар үлээлгэх замаар бүрэн арилгаж саармагжуулах зэрэг шаардлагууд тавигдана.

Мөн ариутгалд хэрэглэх бодисыг шинээр бэлтгэж зааврын дагуу зөв хэрэглэхэд онцгой анхаарах нь чухал юм.

Ариутгал хийгдэх объектоос хамааран халдваргүйжүүлэлт хийх бодисыг сонгон авна. Ингэхдээ тоног төхөөрөмжийг хийсэн материал, овор хэмжээ болон ашиглалтын хугацаа зэрэг олон үзүүлэлтийг тооцон үзнэ.

Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээг муу явуулснаас тэдний эд анги, савны гадаргуу, зай завсарт органик бодис их хэмжээгээр агуулсан түүхий эд, бүтээгдэхүүний үлдэгдэл наалдаж хоцорч энэ нь гадны, хортой микроорганизмууд үржих боломж олгоод зогсохгүй ариутгалын бодис нэвтрэх замыг хааж, ариутгалын үр дүнд сөрөг нөлөө үзүүлнэ.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглаж дуусмагц цаг алдалгүй цэвэрлэх нь ариутгалыг үр дүнтэй сайн хийх бололцоог олгоно. Эхлээд тоног төхөөрөмжийг бүлээн усаар (халуун биш) сайтар зайлах хэрэгтэй. Халуун ус ашиглах үед зарим төрлийи бодис (жишээ нь, альбумин) савны хананд наалдан цэвэрлэхэд төвөг учруулна. Дараагийн шатанд механик цэвэрлэгээг хийж халуун усаар зайлна. Yүний эцэст сая ариутгалын уусмалаар боловсруулалт хийх ба халдваргүйжүүлэлт явуулсны эцэст дээрх уусмалыг саармагжуулан бүрэн гүйцэд арилтал усаар сайтар угаана.

Халдваргүйжүүлэх хэрэгсэл. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэдэг халдваргүйжүүлэх бодис болон арга хэрэгсэлд доорх шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Yүнд:

Бага тун хэмжээнд хүчтэй бактерцид шинжтэй байх

Усанд сайн уусдаг байх

Богино хугацаанд ариутгах нөлөө үзүүлэх зэрэг үндсэн

шаардлагууд багтана.

Yүний зэрэгцээ ариутгалын бодис нь ямар нэг үнэр амтгүй, хүний биенд аль болох хоруу чанаргүй байх хэрэгтэй.

Мөн ердийн нөхцөлд хадгалалт сайн даадаг, тогтвортой шинж чанартай байхаас гадна антисептик бодисууд иь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хийсэн материалтай урвалд ордоггүй, зэврэх процессыг өдөөдөггүй байх ёстой.

Нойтон аргаар ариутгалыг явуулахдаа антисептик бодисыг усан уусмал, эмульс, хий ба уур байдалтайгаар ашиглана.

Халдваргүйжүүлэлтэнд ашигладаг бодисууд нь химийн нэгдлүүдийн янз бүрийн төрөлд хамаарагдана. Ерөнхийд нь хүчил, шүлтийн уусмал ба тэдний давсууд, галогенүүд -тэдний уламжлал, хүнд металлын нэгдлүүд, фенол болон аммоний уламжлалын нэгдлүүд, хийн байдалтай бодисууд гэж ангилж болно.

Дезинсекция

Энэ нь гол төлөв ходоод-гэдэсний халдварт өвчнүүдийг үүсгэдэг янз бүрийн вирус, хорхойнуудын өндгийг дамжуулдаг хөнөөлт шавьжуудыг устгахад чиглэгдэнэ. Хүнсний үйлдвэрүүд нь шавьжтай (ялаа, жоом) тэмцэх олон аргуудыг хэрэглэж байгаа. Эдгээрээс их хор хөнөөлтэй нь ялаа юм.

Ялаа нь янз бүрийн хог, хаягдал дээр үрждэг ба түүний биенд маш олон тооны бичил биетнүүд (6-7 миллиард хүртэл), түүнчлэн хорхойнуудын өндөг агуулагддаг. Ялаа маш хурдан үрждэг бөгөөд 3-4 өдөрт температур 170С –ээс бага байвал 600 хүртэл өндөг гаргадаг.

Ялаатай урьдчилан сэргийлэх, устгах аргуудыг хэрэглэн тэмцэж байна. Урьдчилан сэргийлэхийн тулд газар, орчноо цэвэр байлгах хэрэгтэй бөгөөд өдөр бүр хог хаягдлыг зайлуулсаны дараа хогийн савыг 10%-ийн хлорын уусмалаар угааж ариутгана. Ялаа, жоомыг устгахдаа механик болон химийн аргаар устгадаг.

Механик аргад шил хийх, тор татах, наалддаг цаас тавих зэрэг хамаарна. Химийн аргад хлор, фосфорорганик нэгдлийг түгээмэл хэрэглэдэг.

Дератизация

Энэ нь бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эдийг хадгалахад хохирол учруулдаг мэрэгчтэй тэмцэх комплекс арга юм. Эдгээр нь хүнд тулерями, парафит зэрэг халдварт өвчнүүдийг дамжуулдаг.

Мэрэгчдээс урьдчилан сэргийлэхийн тулд хана, шат, дамжуулах хоолой зэрэг нь нүх, сүвийг бөглөх, агуулахын хаалганы босгыг төмрөөр бүрэх буюу хаалганд төмөр тор унжуулах зэрэг арга хэмжээнүүдийг авна.

Механик болон химийн аргаар шавьжийг устгадаг. Механик аргаар устгахдаа хавх, урхи ашигладаг. Химийн аргаар устгахдаа хортой өгөөш ашигладаг.

QIP464 хичээлийн бие даалтын сэдэв

2013 оны 02-р сарын 21 Нийтэлсэн Ц. Нямлхагва

БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Хичээлийн нэр: Ургамлын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуй

Хичээлийн код: QIP464

Мэргэжлийн анги: УХХЦХҮ- IV С1

Өгөх хугацаа: 03.12

Бие даалтын төрөл: Реферат, илтгэл

Оюутны нэрс

Рефератын сэдэв

Илтгэлын сэдэв

1

Марал

Сувд-Эрдэнэ

Анхтуяа

Ариунаа

Төмөрчөдөр

Хүнсний ногоо, жимсний эрүүл ахуй

Хүнсний нэмэлт материалууд, тэдгээрийн эрүүл ахуй

2

Бямбасүрэн

Даваажаргал

Отгонтуяа

Уянга

Бие махбодид ургамлын гаралтай бүтээгдэхүүн боловсрон шингэх, физиологийн хэмжээ

Хүнсээр дамжин халдварладаг өвчин үүсгэгчид: Aeromonas, Brucella, Campylobacter, Helicobacter pylori, Listeria, Mycobacterium

3

Золзаяа

Жавзандулам

Мөнхсолонго

Хоролмаа

Солонго

Ургамлын гаралтай бүтээгдэхүүний шимт бодисууд

Пестицид, Пестицидийн үйлчлэлээс хүнсний бүтээгдэхүүнийг

хамгаалах

4

Сарантуяа

Дэлгэрцэцэг

Эрдэнэчимэг

Баяржаргал

Ваня

Үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүний эрүүл ахуй

Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг консервлох аргууд

БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Хичээлийн нэр: Ургамлын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуй

Хичээлийн код: QIP464

Мэргэжлийн анги: УХХЦХҮ- IV С2

Өгөх хугацаа:

Бие даалтын төрөл: Реферат, илтгэл

Оюутны нэрс

Рефератын сэдэв

Илтгэлын сэдэв

1

Сайнцэцэг

Дуламжав

Долгормаа

Отгонзаяа

Хүнсний үйлдвэрийн эрүүл ахуй

Хүнсний ногоо, үр жимсний үндсэн шимт бодисууд

2

Уранчимэг

Уранцэцэг

Сувдаа

Гурил, гурилан бүтээгдэхүүний эрүүл ахуйн ач холбогдол

Ургамлын гаралтай бүтээгдэхүүний орц найрлага, шимт бодисууд, тэдгээрийн илчлэг

3

Амгалан

Амгаланжаргал

Мөнхсайхан

Ууганбаяр

Энхболд

Бахытбек

Хүнсний бүтээгдэхүүнийг бичил биетний гаралтай муудалтаас хамгаалах арга

Үр тариа, гурилын хадгалалт хамгаалалтанд тавих эрүүл ахуйн үндсэн шаардлага

4

Уянга

Алтансауле

Золзаяа

Бүрэнтунгалаг

Отгонням

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ шинжлэх арга

Хүнсний ногоо, жимс жимсгэнээс дээж авах

5

Гулбану

Цэцэгсүрэн

Хишигжаргал

Болортуяа

Отгондалай

Үйлдвэрлэлд хэрэглэгдэх ус орчны агаар, ажилчдын гарт эрүүл ахуй микробиологийн шинжилгээ хийх

Жимс жимсгэнэ, хүнсний ногооны эрүүл ахуйн ач холбогдол

БИЕ ДААЛТЫН СЭДЭВ

Хичээлийн нэр: Ургамлын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуй

Хичээлийн код: QIP464

Мэргэжлийн анги: УХХЦХҮ- IV С3

Өгөх хугацаа:

Бие даалтын төрөл: Реферат, илтгэл

Оюутны нэрс

Рефератын сэдэв

Илтгэлын сэдэв

1

Г. Нарангэрэл

Н. Ичинноров

Ч. Сосорбурам

Э. Энхбаатар

Л. Энхзаяа

Б. Ууганаа

Г. Бямбахишиг

Шинэ жимс жимсгэнэ, ногооноос дээж авах ерөнхий заавар

Гар болон амны хөндийн микрофлорын судалгаа

2

Г. Одончимэг

Ө. Оюу- Эрдэнэ

Ж. Долгорсүрэн

Ч. Энхмаа

Б. Энхмаа

А. Дашцэрэн

Хүнсэнд тохиолдох паразит, эгэл биетэн болон вирус

Будааны төрлүүд, түүний химийн найрлага

Жич: Реферат болон илтгэлийг e-mail хаягаар явуулна.

Ус болон агаарын микробиологийн шинжилгээ

2013 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Ц. Нямлхагва

Ажлын зорилго:

- Ус болон агаарын микробиологийн шинжилгээний аргуудтай таницлах

- Ус болон агаарын бохирдолтын хэмжээг тодорхойлох

Усны микрофлор. Ус нь олон төрлийн микроорганизм амьдрах байгалийн орчин нь болж өгдөг. Тэдгээр бичил биетэн нь усанд үржиж амьдрах чадвартай бөгөөд усны байнгын микрофлорыг бүрдүүлээд зогсохгүй хүхэр, төмрийн болон азотот бодисын эргэлтэнд оролцдог байна.

Усны микрофлорын тооны болон чанарын бүрэлдэхүүн нь усан дахь органик бодисын агууламж, хүн амын нягтшил, улирал, цаг уур болон бусад нөхцөлөөс хамаарч өөр өөр байдаг.

Усанд байнга тохиолддог бичил биетэнд Ps.fluorescens, Bact.aquatis communis, Micr.candians, Micr.roseus, Sarcina lutea, Torula rosea, хааяа спор үүсгэгч бактер болох Bac.cereus, Bac.mycoides зэрэг тохиолдоно.

Цэвэр усанд 80% нь кокк хэлбэрийн аэроб, сапрофитууд , 20%нь савханцар хэлбэрийн бичил биетэн тохиолдоно.

Ус нь хүн ам олноор суурьшдаг хотуудад үйлдвэрийн янз бүрийн органик бохир хог хаягдлаар бохирдсон усны микрофлорын зүйлийн бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, ус бохирдох тусам кокк хэлбэрийн бактерийн тоо цөөрч савханцар хэлбэрийн бичил биетэн нэмэгдэнэ.

Усыг эрүүл ахуйн микробиологийн 2 үндсэн үзүүлэлтээр шинжилдэг. Үүнд: бичил биетний нийт тоо болон гэдэсний савханцарын бүлгийн бактер /коли – титр, коли- индекс/. Түгээгүүрийн усанд агуулагдах микробын тоо 100 ихгүй, коли-титр 300 багагүй , коли-индекс 3 ихгүй байх ёстой.

Агаарын микрофлор. Агаар нь бичил биетэн амьдрах тааламжгүй орчин боловч агаараар бичил биетэн тархдаг. Агаарт газрын хөрснөөс тоос шороотой хамт бичил биетэн хөөрөн гардаг. Газрын гадаргууд ойролцоо агаар бохир байх ба дээшлэх тутам цэвэр болдог. Ой мод, гол мөрөн, нуур далайтай газрын агаар харьцангуй цэвэр байна. Сургууль, эмнэлэг, үйлдвэр, гудамжны хөдөлгөөн ихтэй том хотын агаар бохирдол ихтэй байдаг.

Өвчтэй хүний ярих, ханиах, найтаахад амьсгалын замаар өвчин үүсгэгч стафилококк, стрептококк, сүрьеэгийн болон агаар дуслын замаар халдварладаг бусад өвчин үүсгэгч бичил биетнүүд агаарт дэгдэн түүнийг бохирдуулдаг. Агаарын бохирдолыг микроорганизмын ерөнхий тоо (микробын тоо), эрүүл зүйн үзүүлэлт бүхий бичил биетэн болох стрептококк, стафилококкын тоо, мах болон сүүний үйлдвэрийн цехийн агаарыг дээрхээс гадна хөгц мөөгний спор, дрожжийн агууламжаар тодорхойлно. Шинжилгээ хийхийн тулд янз бүрийн тэжээлийн орчинг ашиглана. Үүнд:

- Агаар дахь микроорганизмын ерөнхий тоог МПА дээр;

- Хөгц мөөгний спор болон дрожжийг Сусло агар, Сабурогийн орчинд

- Ногооруулагч болон гемолитик стрептококкыг Цустай агар, Гарро Туржецкийн орчинд;

- Хэрвээ эмгэгтөрөгч стафиллококкыг тодорхойлох бол Цус давсны агар, Цөс давсны агар бүхий орчинд тус тус тодорхойлно.

Усны микробиологийн шинжилгээ

Хэрэглэгдэх материал: Усны дээж, колбо, хуруу шил, хавчаар, Петрийн аяга, стакан, мембранан фильтр, пипетка, Грамын будаг, фильтрийн цаас, бактериологийн гогцоо, спиртэн дэн, жин, термостат, автоклав, микроскоп, бүрхүүл ба тавиур шил, усан банн, хөвүүр шил, МПА, Эндо агар

Усны дээж авах. Микробиологийн шинжилгээнд хэрэглэгдэх усны дээжийг 500 мл хэмжээтэй шилэн саванд авна. Урьдчилан шилэн саваа каучукан юмуу үйсэн бөглөөгөөр бөглөн, гадуур нь цаасаар давхарлан,1600С-тай хатаах шүүгээнд 1 цаг ариутгана. Усны дээжийг ус дамжуулах хоолойн хэд хэдэн цэгээс авна. Крантны уснаас дээж авахдаа цоргыг спиртэнд норгосон хөвөнгөөр сайн арчиж шатаан ариутгана. Ариутгасны дараа цоргыг нээж усыг 10-15 минут гоожуулна. Ариутгасан шилний бөглөөг авч 500мл ус хийсний дараа сайтар бөглөнө.

Усны микробиологийн шинжилгээ дээж авснаас хойш 2 цагийн дотор хийгдэх ёстой. Боломжгүй тохиолдолд дээжийг 1-50С-т хадгалан, 6 цагаас хэтрэлгүй шинжилнэ.

1. Бактерийн нийт тоог тодорхойлох

Дээжийг шингэрүүлэлгүйгээр ариутгасан пипеткаар 1 мл авч, МПА савласан Петрийн аяганд тарина. Туршилтыг 2 давталттайгаар явуулна. Ариутгасан тараагуураар дээжийг хатуу орчны гадаргуугаар жигд тараана. Улмаар тарилгыг 370С-т 24-48 цаг өсгөвөрлөнө. Аяга бүр дэх колонийн тоог тоолно. 30-300 колони бүхий аягыг авч судална. Хэрвээ 300-аас их колони ургасан ба түүнээс цааш шингэрүүлэлт хийгээгүй тохиолдолд колони тоог тоолуурын ялтасны тусламжтай тоолно. Үүний тулд ёроолыг нь дээш харуулан аяган дээр тоолуурын ялтасыг байрлуулж, аяганы янз бүрийн хэсгээс 20 дөрвөлжин доторх колонийг тоолно. Дараа 1 см² дахь арифметик тооны дундажийг гаргаж, аяганы бүх талбайд бодож олно.

Хэрэв 2 Петрийн аяганд 30-аас цөөн колони ургасан байвал 2 аяганы колонийн тооны арифметик дундаж утгыг олоод эх суспензийн шингэрүүлэлтийн зэргээр үржүүлж тооцоог гаргана.

2. Гэдэсний бүлгийн бактерийг тоолох

Мембран филетрийн арга. Шүүгч багаж хэрэгслийг буцалгаж ариутгаад мембран шүүлтүүрээ тавьж шинжлэх дээжнээс 300-500 мл-ийг авч Зейтцийн аппаратаар шүүнэ. Шүүгчийн голч нь 0.45нм, диаметр нь 3 мм байх ёстой. Мембран шүүлтүүрийг (одоо нэг удаагийн ариун фильтрийг хэрэглэж байгаа) хэрэглэхийн өмнө нэрмэл усанд хийж зөөлөн гал дээр 15-20 минут 2-3 удаа усыг сольж буцалгасны дараа хэрэглэнэ. Шүүгч багаж дээр хямсаагаар мембран шүүлтүүрийг тавьж, тодорхой хэмжээтэй (300-500мл) дээжийг шүүж дууссаны дараа шүүгчийн дээд хэсгийг авч хямсаагаар мембран шүүлтүүрийг нэг захаас болгоомжтой хавчин Петрийн аяганд бэлтгэсэн Эндо агар орчны гадаргуу дээр цэврүү үүсгэлгүйгээр нэг талаас нь нааж таглана. Хэсэг минутын дараа тагийг доош харуулан 370С-т 18-24 цаг өсгөвөрлөнө.

Шүүлтүүр дээр гэдэсний бүлгийн нянтай төстэй колониудыг тоолж, металлын гялалзсан улаан ягаан өнгөтэй колони болон өнгөгүй 2-3 колонийг сонгон авч цаашид судлана. Эдгээр колонийг 10мл лактоз бүхий орчинд тарьж 370С-т 18-24 цаг өсгөвөрлөсний дараа лактозыг хүчил хий үүсгэж задлаагүй Грамаар будахад сөрөг споргүй, савханцар харагдахгүй бол гэдэсний савханцар байхгүй гэж үзнэ.

Хэрэв глюкозыг хүчил хий үүсгэж задалсан, Грамаар будахад сөрөг споргүй, савханцар харагдвал дараах томьёогоор тооцно.

Титр= Индекс=

К- Мембран шүүлтүүр дээр ургасан колонийн тоо

Т- титр шүүсэн хэмжээ /мл-ээр/

Жишээ нь : 300мл усанд нэг ч колони ургаагүй бол 1х1000/300=3, Коли- индекс-3

Агаарын микробиологийн шинжилгээ

Агаараас дээж авах. Агаараас дээж авах олон арга байдаг. Тухайлбал:

- Дэлхийн татах хүчний нөлөөгөөр микроорганизмын тунах буюу Кохийн арга

- Агаарын урсгалыг хүчтэй цохилтоор цохих микробыг тунадасжуулж дээж авах Кротовын арга

- Хатуу уусгагчийн дундуур агаар шүүх

- Уусдаггүй фильтрийн арга гэх мэт олон аргаар дээжийг авна.

Эдгээрээс хялбар олонтаа хэрэглэгддэг Кохийн седминтацийн аргыг бид энэ хичээлд ашиглах болно.

Кохийн седминтацийн арга. Хүндийн хүч болон цахилгаан гүйдлийн үйлчлэл дор хатуу тэжээлийн орчин бүхий нээлттэй Петрий аяганд бичил биетэнг тунгаана. Петрийн аяганд МПА, Цустай агар, Сусло агар эсвэл Сабурогийн орчин байна. Петрийн аягаа 5,10,15 минут нээлттэй байлгаж байгаад тагаа тавьж термостатанд тавьж өсгөвөрлөнө.Үүний тулд МПА ба цустай агартай аяган дахь тарилгыг 300С –аас доошгүй температурт 72цаг эсвэл тасалгааны температурт /20-220С/ 4 хоног өсгөвөрлөн ургасан колонийг тоолно.

МПА дахь микробын тоог тодорхойлохдоо колонийн тоо 300-аас цөөн байвал аяган дахь бүх колонийг тоолж, колонийн тоо их бол секторуудад хуваах эсвэл тоологч ялтасны тусламжтайгаар тоолно.

Цустай агартай аягануудад эрүүл зүйн бичил биетнүүд ургана. Ногоорсон болон цус задлан тунгалаг хүрээ үүсгэсэн колонийн тоогоор эмгэгтөрөгч стрептококкийн тоог гаргана.

Сусло агар эсвэл Сабурогийн агарт дрожжи хөгц мөөгний колонийг тоолно.

Микроорганизмын тоог В.Л. Омелянскийн томьёогоор тодорхойлдог. Энэ нь тэжээлт орчинтой аяганы 100см² талбайд 5 минутын туршид унасан бичил биетний тоо 10 литр агаарт агуулагдах бичил биетний тоотой тэнцүү байна гэж үздэг. Энэ аргаар жишээлбэл: Эхлээд аяганы талбайг олно: S R²=3.14x (4.6)²=66.4см² 5 минут тавихад ургасан колонийн тоо 13 байжээ гэж үзвэл 100см² талбайд 5 минут тавихад хэдэн колони ургасныг олохын тулд: X=13x100/66.4=19.6 колони буюу энэ нь 10 литр агаарт байгаа нянгийн тоо юм. 1м³=1000л тэгвэл 1м³ агаарт байх бичил биетний тоо 19.6x1000/10=1960

Үр дүн ба дүгнэлт:

1.1м³ агаарт байх микроорганизмын тоог Омелянскийн аргаар тоолно.

2. Үр дүнг дараах хүснэгтэнд нэгтгэж, дүгнэлт хийнэ.

Дээж авсан газрын нэр

Хугацаа /минут/

1м³ агаарт байх микроорганизмын тоо

Бактер

Хөгц мөөг

Ногооруулагч ба гемолитик стрептококк

1

2

3

4

5


Ажлын зорилго:

- Микроорганизмын эсийг будах будгийн тухай, тэдгээрийн төрлүүд

- Түгээмэл хэрэглэгдэх зарим будгийг бэлтгэх

- Грамын аргаар бактерийн эсийг будах арга ажиллагаатай танилцах

- Грам эерэг болон сөрөг бактерийг тодорхойлох

Хэрэглэгдэх материал, багаж:

1. Бактерийн цэвэр өсгөвөрүүд

2. Микроскоп, тавиур болон бүрхүүл шил

3. Будаг бэлтгэхэд шаардагдах химийн бодис урвалж

4. 96%-ийн этилийн спирт, фильтрийн цаас

5. Микробиологийн гогцоо, спиртэн дэн, шүдэнз

Ажлын төлөвлөгөө:

1. Арга зүйтэй танилцана.

2. Оюутны бие даан хийх ажил

А. Микроорганизмын цэвэр өсгөвөрүүдээс 2-3 ширхэг препрат бэлтгэх

Б. Бэлтгэсэн препратаа Грамын аргаар будаж микроскопоор харж тухайн

бактерийн Грам эерэг болон сөрөг аль нь болохыг тодорхойлж ажиглалтаа зурж тэмдэглэх

Арга зүй:

Микроорганизмын эсийг будах будгийн тухай

Гэрлийн микроскопоор ихэнх микроорганизмууд өнгөгүй харагддаг учир тэдгээрийн эсийн бүтцийн хэсгүүд болон зарим онцлогийг тодруулж ажиглахын тулд микроорганизмын наалдацыг буддаг байна.

Микроорганизмын эсийн хэлбэр, түүний оршихуунуудын хэлбэр дүрс, байрлал, тоо хэмжээ зэргийг тодорхойлох судалгаанд микроорганизмын наалдацыг будах аргыг өргөн хэрэглэдэг. Эсийг будах энгийн болон нийлмэл гэсэн үндсэн 2 арга байдаг. Энгийн аргаар будахад нэг будагч ашиглахын зэрэгцээ хугацаа бага шаарддаг давуу талтай юм. Энэ аргад микробиологийн судалгаанд өргөн хэрэглэдэг метилийн хөх, фуксин, кристалл виолетийн уусмалуудыг ашигладаг.

Харин эсийг нийлмэл аргаар будахдаа олон төрлийн будагч бодис хэрэглэнэ. Будах аргын мөн чанар нь бактерийн эсийн бүтцийн нэгдлүүд будагч бодистой нэг хэмжээгээр тогтвортой комплекс үүсгэх бөгөөд будах ажиллагаа ихэвчлэн 1-2 минут, заримдаа 2-3 минут орчим хугацаагаар үргэлжилдэг.

Будагч бодисууд нь нэмэх, хасах цэнэгтэй ионуудаас тогтсон давс бөгөөд хүчиллэг болон шүлтлэг будаг гэж ангилдаг. Шүлтлэг будагт кристал виолет, метилийн хөх, сафранин гэх мэт будгууд хамаарагдах бөгөөд ихэвчлэн эсийн бүтэц, бөөм болон бусад бүтээгдэхүүнүүдийг будахад өргөн хэрэглэдэг. Харин хүчиллэг будагт эозин, нигрозин, хар туш, энэтхэг бэх зэрэг хамаарагдах бөгөөд гол төлөв микроорганизмын гадаад орчныг будахад хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, микроорганизмын гадаад орчныг будах үед түүний эс бараан талбайд ялгарч тод харагддаг учраас эсийн хэлбэр дүрс, хэмжээ, капсул, шилбүүр зэргийг ажиглахад маш тохиромжтой байдаг.

Хүчиллэг болон шүлтлэг будгийг хэрэглэн микроорганизмын эсийг будах ердийн, оношлох, тусгай зориулалтын гэх мэт хэд хэдэн арга байдаг. Жишээлбэл: микроорганизмын төрөл, зүйлийг ялган тодорхойлох зорилгоор хэрэглэдэг будгуудыг оношлох будаг гэх бөгөөд үүнд Грамын будаг ордог.

Түгээмэл хэрэглэгддэг зарим будгуудыг бэлтгэх:

1. Метилийн хөхийн ханасан уусан уусмал: Метилийн хөхийн спиртйн ханасан уусмал бэлтгэхдээ 3 гр метилийн хөхийг 100мл 96%-ийн спиртэнд уусгаад 2-3 хоногийн дараа шүүж хэрэглэнэ. Харин уусмалыг бэлтгэхдээ дээрх ханасан уусмалаас 1 мл-ийг авч 30мл нэрмэл усанд хийж шингэрүүлнэ.

2. Люголийн уусмал: Грамын аргаар будахад хэрэглэдэг уусмал бөгөөд 30-50мл-ын багтаамжтай шаазан ууранд1гр талст иод, 2гр иодот кали хийж сайтар нухаад 10мл усанд нэмж уусгаж нилээд хэдэн цаг байлгасны дараа 300 мл нэрмэл усанд хийж бэлтгэнэ. Уусмалыг бараан өнгийн шилэнд савлан 30 хүртэл хоног хадгалж болно.

3. Криасталл виолетийн будаг: 1 гр хуурай будагч бодисыг 100мл 96%-ийн спиртэнд уусган ханасан уусмал бэлтгэх ба дээр нь 5мл глицерин нэмнэ. Харанхуй газар хадгална.

4. Шүлтлэг фуксины уусмал: 10гр фуксиныг 100мл 96%-ийн спиртэнд уусгаж фуксины ханасан уусмал бэлтгэнэ. Дараагийн шатанд шүлтлэг фенолын 5%-ийн 100 мл уусмалыг 100мл фуксины ханасан уусмалтай хольж 48 цаг байлгаж, бэлтгэсэн уусмалаа шүүж хэрэглэнэ.

Грамын аргаар эс будах арга

Бактерийн эс будах аргыг анх 1884 онд Данийн бактериологич Христиан Грам боловсруулсан байна. Энэ арга нь бактерийн эсийг будах хамгийн энгийн найдвартай аргад тооцогддог бөгөөд бактерийн будагдах шинж нь түүний эсийн хананы бүтэцтэй холбоотой. Грамын аргаар будагдах байдлаар нь Грам эерэг, Грам сөрөг гэсэн хоёр бүлэгт хуваадаг.

Грамын аргаар эс будах ажлын дараалал:

- Цэвэрлэж ариутгасан тавиур шилний гол хэсэгт ариутгасан эсвэл нэрсэн ус дусаана.

- Бактериологийн гогцоогоор микроорганизмын өсгөвөрөөс бага зэргийг авч тавиур шилэн дээрх усанд хийж сайтар хутгаж суспенз бэлтгэнэ.

- Дээрх препаратаа (наалдац) тасалгааны температурт юм уу спиртэн дэнгийн дөлөн дээр гүйлгэх байдлаар хатааж бэхжүүлнэ.

- Бэхжүүлсэн препарат дээр шүлтлэг хөх ягаан будаг болох кристалл виолет дусааж 1-2 минут байлгах замаар будалтыг хийнэ. Энэ ажиллагааг Грамын анхдагч будалт гэнэ.

- Препаратаа усаар угааж дээр нь Люголийн уусмалаас дусаана. 1-2 минут байлгасны дараа усаар зайлаад микроскопоор харахад Грам эерэг, Грам сөрөг бактерийн эсийн аль аль нь ягаан харагдана.

- Дээрх препарат дээрээ 96% этилийн спиртийн уусмал дусааж 1 минут болгоод усаар угаана. Энэ тохиолдолд спирт нь бактерийн эсийг будсан зарим будгийг уусган өнгөгүй болгох ба зарим нь өнгөө хэвээр хадгалан авч үлддэг.

- Препарат дээрээ шүлтлэг шинжтэй улаан ягаан өнгийн фуксин дусааж 1-2 минут болгоно. Будалт дууссаны дараа препаратаа дахин усаар угааж хатаагаад микроскопоор харна. Этилийн спиртээр боловсруулалт хийх үед будаг нь арилсан эсүүд улаан ягаан болсон байх ба харин будгаа хадгалан үлдсэн эсүүд хөх ягаан өнгөөр будагдсан харагдана.

Улаан ягаанаар будагдсаныг – Грам сөрөг

Хөх ягаанаар будагдсаныг – Грам эерэг

Зураг 13. Бактерийн эсийг Грамын аргаар будах дэс дараалал

Үр дүн:

Будалт хийсэн бактерийн эсийн хэлбэр, байрлал, өнгийг тодорхойлон дараах хүснэгтэнд бичиж тэмдэглэх

Метилийн хөх

Грам будалт

Микроорганизм

Эсийн хэлбэр (кокк, савханцар, мушгиа)

Эсийн байрлал (ганц, хосоор, гинж, бөөгнөрсөн)

Эсийн өнгө

Ажлын зорилго:

- Микроскопын бүтэц, зохион багуулалт, ажиллагаатай танилцах

- Микроорганизмын препарат бэлтгэх арга ажиллагаатай танилцах

- Микроорганизмын препаратыг микроскопоор судлан тодорхойлолт хийх

Микроскоын бүтэц зохион байгуулалт

Гэрлийн микроскоп нь дотроо сурагчийн, биологийн, цахилгаан буюу электрон микроскоп гэх мэт олон янз байдаг боловч тэдгээрийн бүтэц зохион байгуулалт нь нийтлэг зарчимд үндэслэгдэнэ. Орчин үеийн биологийн микроскоп нь үндсэн 3 хэсгээс тогтдог. Үүнд:

1. Микроскопын механикийн хэсэг

2. Хараа зүй буюу оптек хэсэг

3. Гэрэлтүүлэх хэсэг

1.Микроскопын механикын хэсэгт микроскопын суурь, бариул, тавиур, дуран солигч, нүдлүүрийн хоолой, макро болон микро тохируулгын шураг тус тус багтана.

Суурь нь микроскопыг хөдөлгөөнгүй, бат тогтвортой суурилуулахад зориулагдсан хүнд металлаар хийгдсэн байдаг. Бариулын доод хэсэг микроскопын суурьтай нийлэх ба дээд хэсэг дуран солигч ба нүдлүүрийн хоолой бэхлэгдэнэ. Бариулд макро болон микро тохируулагчийн шураг, нүдлүүрийн хоолойг дээш хөдөлгөх механик эд анги бэхлэгдэнэ.
Тавиур нь д
өрвөлжин, дугуй хэлбэртэй голдоо гэрэл нэвтрэх зориулалт бүхий нүхтэй байх ба тавиурыг зүүн, баруун тийш, хойш урагш хөдөлгөхдөө түүний 2 талд байрлуулсан шургийг ашиглана. Тавиурын дээд талд шилжиж буй материалаас бэлдсэн препаратаа хөдөлгөөнгүй байх зориулалт бүхий хос даруулга байрлана. Нүдлүүрийн хоолой нь дуран солигчийн дээд талд залгаж байрлах ба дуран солигч нь ганц байвал монотубуст, хоер талдаа байвал битубуст микроскоп гэнэ. Нүдлүүрийн хоолой дээд амсарт нь нүдлүүр суулгасан байна. Бүх микроскопын нүдлүүрийн хоолой мөн нүдлүүрийн диаметрт нэгэн жишгээр хийсэн байх тул нэг микроскопын нүдлүүр бусад бүх микроскопт тохирдог. Микроскопын нүдлүүрийн хоолойг макро болон микро тохируулагчаар хөдөлгөн шинжилж буй зүйлийн тодрох цэгийг (фокусыг) олж тогтооно. Макро тохируулагчаар нэг бүтэн эргэлтээр нүдлүүрийн хоолой 2,0мм, микро тохируулагчийнхаар 0,1мм дээшлэх буюу доошилно.

2.Микроскопын хараа зүй буюу оптикийн хэсэгт дуран (объектив), нүдлүүр (окуляр) багтана. Микроскопын дуран металл хүрээнд суулгасан шилэн линзүүдээс тогтох бөгөөд хамгийн захын буюу өнгөн талын линз нь өсгөх, бусад нь дүрсийг засаж тохируулах үүрэгтэй. Дурангийн гадна талд түүний өсгөлтийн хэмжээг зааж тэмдэглэсэн 8, 10, 40, 90, 100 гэсэн тоонууд байна. Дуран буюу объективыг хуурай ба иммерсийн гэж нэрлэнэ. Иммерсийн тосны гэрэл хугарах коэффициент нь шилнийхтэй ойролцоо байдаг. Иммерсийн тосноос самрын тосыг ашиглахад нилээд тохиромжтой бөгөөд түүний хугарлын коэффициент 1,515 (шилнийх 1,53). Шилийг нэвтэлсэн гэрлийн цацраг самрын тосон дундуур өнгөрөхдөө ямар нэг хугарал үүсгэдэггүй учир шууд дуранд тусна.

Нүдлүүр нь тэгш гүдгэр 2 төрлийн линзээс тогтох бөгөөд түүний гадна талд өсгөлтийн хэмжээг 5, 7, 10, 15 гэсэн тоонуудаар зааж тэмдэглэсэн байна. Микроскопын өсгөх чадлыг тогтоохдоо дурангийн өсгөлтийн тоог нүдлүүрийн өсгөлтийн зэргээр үржүүлэх замаар тогтооно. Жишээлбэл: нүдлүүрийн өсгөлт 7, дурангийн 90 байгаа бол микроскопын өсгөх чадвар 630 байна гэж үзнэ.

3.Микроскопын гэрэлтүүлэх хэсэгт гэрэлтүүлэгч, толь, конденсор буюу гэрэл цуглуулагч хэрэгсэл зэрэг багтана. Орчин үеийн ихэнх ммикроскопын гэрэлтүүлэгчээр цахилгаан чийдэнг ашиглах болсон ба гол төлөв микроскопын биед суурилуулсан байдаг.

Гэрэлтүүлгийн толины 2 талд хавтгай ба гүдгэр 2 гадаргуутай байх бөгөөд гэрлийн цацрагийг конденсор руу тусгах үүрэгтэй. Конденсор нь хэд хэдэн линзүүдээс тогтох ба шинжилж байгаа зүйлийн гэрэлтүүлгийг сайжруулах үндсэн үүрэгтэй. Конденсорыг тусгай бариулын тусламжтайгаар дээш, доош хөдөлгөх ба доош болгоход харааны талбай бүдгэрч, дээшлүүлэхэд гэрэлтүүлэг сайжирна. Конденсорын доод талд сигмент хэлбэрийн нимгэн төмрөөр хийсэн өрц байх ба энэ нь нээж хаагдах замаар конденсорт шилжих гэрлийн хэмжээг зохицуулна.

Зураг 12. Гэрлийн микроскопын ерөнхий бүтэц

Хэрэглэгдэх материал, багаж аппарат:

1. Микроскоп

2. Тавиур ба бүрхүүл шил

3. Петрийн аяга, хуруу шилэнд ургуулсан бактерийн өсгөвөр

4. Микробиологийн гогцоо, спиртэн дэн, шүдэнз, уудаг цаас, хөвөн, ариутгасан ус

Ажлын төлөвлөгөө:

1. Арга зүйтэй танилцана

2. Оюутны бие даах ажил

А. Микроскопыг ашиглан ажиглалт хийж сурах

Б. Микроорганизмын колониос препарат (наалдац) бэлтгэж микроскопоор харж, ажиглалт хийсэн зүйлээ зурж тэмдэглэх

Арга зүй:

Микроорганизмын препарат бэлтгэх аргууд

Микроорганизмыг микроскопоор судлахдаа тусгайлан бэлтгэсэн микробын наалдацыг хэрэглэнэ. Дээрх наалдацыг 1,2-1,3мм-ээс зузаангүй тавиур шил дээр бэлтгэх ба ингэхдээ тавиур шилний гадаргууг маш сайн цэвэрлэсэн байх шаардлагатай. Тавиур шилийг цэвэрлэхдээ эхлээд хүхрийн хүчил болон хромын холимог уусмалд буцалгаж дахин нэрмэл усаар зайлж хатаана. Цэвэрлэсэн тавиур шилээ хуурайгаар нь эсвэл этилийн спиртэнд хийж хадгална. Нэг удаагийн зориулалтын наалдац бэлтгэх шилэн дээр ариутгасан нэрмэл уснаас нэг дуслыг дусааж түүндээ харах гэж буй микроорганизмын өсгөвөрөөс бага хэсгийг гогцоогоор авч хийгээд сайтар хутган дээр нь бүрхүүл шилийг тавина.

Харин шингэн орчинд ургасан микроорганизмын өсгөвөрөөс ариутгасан пипеткээр соруулан авах ба ийм тохиолдолд тавиур шилэн дээр ус дусаах шаардлагагүй. Бүрхүүл шилийг тавихдаа ирмэгээр нь шингэн хальж гарахааргүй байхаар тооцоолох хэрэгтэй. Хэрвээ хальж гарсан тохиолдолд илүүдэл шингэнийг ариутгаж бэлтгэсэн уудаг цаасаар соруулж авах ба ашигласан цаасаа шууд халдваргүйжүүлэх уусмалд хийж устгана.

Микроорганизмын бэхжүүлсэн наалдац бэлтгэх

Тавиур шилэн дээр дээрхийн адил микроорганизмын эсийн суспенз бэлтгээд 1-2 см2 талбайд жигдхэн тараана. Ингэхдээ наалдац дахь микробын эсийн нягт нь аль болох нимгэн сийрэг байхаар тооцно. Дараа нь наалдацыг тасалгааны температурт эсвэл спиртэн дэн дээгүүр гүйлгэх замаар хатааж болно. Дөлөн дээр хатаахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд учир нь микроорганизмын эсүүд түлэгдэн тэдний хэлбэр дүрс өөрчлөгдөж болно. Ийм наалдацад бүрхүүл шил тавих шаардлагагүй ба ихэвчлэн бактерийн эсийг будаж судлахад өргөн хэрэглэнэ.

Микроорганизмын наалдацыг харахдаа микроскопын тавиур дээр наалдацаа байрлуулж бэхлэнэ. Эхлээд бага өсгөлтөөр харах гэж буй зүйлээ хайж олох хэрэгтэй ба үүний тулд микроскопын микро болон макро тохируулагчийг ашиглана. Микроорганизмын эсийг олж илрүүлсний дараа их буюу 40 өсгөлтөнд шилжүүлэн тавьж тодрох цэгийг (фокусыг) тааруулж ажиглалтыг явуулна. Микроскопын оъективыг 100х өсгөлтөнд шилжүүлэн ажиглалт явуулахдаа наалдац ба объектив хоёрын завсарт иммерсийн тос дусаах шаардлагатай ба ийм өсгөлтөнд зарим микроорганизмын спор түүний эсийн оршихуун зэргийг ажиглан харж болно.

Үр дүн:

Микроорганизмын төрөл

Микроскопын өсгөлт

10х

40х

100х

Бактерийн хэлбэр

Байрлал (ганц, хос, гинж)


Бактерийн өсгөвөржилтийн шинж

2013 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Ц. Нямлхагва

Ажлын зорилго:

- Микроорганизмын өсгөвөржилтийн шинж чанарын тухай

- Хатуу болон шингэн тэжээлт орчны гадаргууд ургасан бактерийн өсгөвөрийн шинж чанар тодорхойлох

Хатуу орчны гадаргууд ургасан микроорганизмуудын колони янз бүрийн хэлбэртэй байдаг. Колони гэдэг нь нэг эсээс үүсэлтэй, хатуу тэжээлт орчны гадаргууд үүсэх микроорганизмын бөөгнөрөлийн өвөрмөц тогтоц гэж ойлгож болно. Колони нь тухайн микроорганизмын хувьд харьцангуй тогтвортой шинж тэмдэг тул тэдний зүйлийн хамаарлыг тодорхойлох нэг гол үзүүлэлт болгон үздэг.

Хэрэглэгдэх материал, багаж аппарат:

1. Петрийн аягатай бактерийн өсгөвөр

2. Гогцоо, зүү

3. Спиртэн дэн

4. Шүдэнз

Ажлын төлөвлөгөө:

1. Арга зүйтэй танилцана

2. Оюутны бие даах ажил

А. Бактерийн өсгөвөржилтийн шинжийн бичиглэл хийх

Арга зүй:

Петрийн аяганд ургасан бактерийн колониос дараах үзүүлэлтүүдээр колонийн бичиглэл хийнэ. Үүнд:

1. Колонийн хэмжээ: Колоний хэмжээг мм-ийн хувиартай шугамаар хэмжиж тодохойлох

- Цэгэн 1мм-ээс бага диаметртэй

- Жижиг 1-2мм диаметртэй

- Дунд зэрэг 2-4мм диаметртэй

- Том 4-6мм диаметртэй

2. Колонийн хэлбэр: Дугуй, амёб маягийн, үндэс хэлбэрийн гэх мэт олон хэлбэртэйг зурагтай харьцуулан сайтар ажиглан зурж тэмдэглэх

3. Гэрлийн шинж чанар: Тунгалаг, бүдэг, гялалзсан, хагас тунгалаг байна.

4. Өнгө: Тэжээлт орчинд ямар өнгө үүсгэж байгаагаар нь тодорхойлох

5. Колонийн гадаргуу: Барзгар, гөлгөр байхын зэрэгцээ хуниастай, дээрээ овонтой, янз бүрийн зураас хээтэй байх нь элбэг тохиолдоно.

6. Колонийн хөндлөн огтлол (хажуугаас харагдах байдал): Хавтгай, төвгөр, өрх, агар руу гүнзгий орсон, дусал зэрэг олон хэлбэртэй байна.

7. Колонийн зах нь тэгш, долгиолсон, том салбантай, үндэс маягийн, сормууслаг зэрэг хэлбэртэй байж болдог.

8. Колонийн төлөв байдал: Микробиологийн гогцоогоор колониос авч үзэх замаар тодорхойлно. Тосорхог, зуурмаг, зуурамтгай, хальсархаг шинжтэй байна.

9. Колонийн бүтэц: Нэгэн төрлийн, том, ба жижиг мөхлөгтэй байна.

Шингэн тэжээлт орчинд ургасан өсгөвөрийн хэлбэр зүйн шинжүүд

Микроорганизмууд нь шингэн тэжээлт орчинд ургахдаа тухайн орчиндоо булингар, тунадас, үүсгэхээс гадна хальс хэлбэрийн бүтэцтэйгээр үржинэ. Иймд микроорганизмын өсгөвөрийн шинж чанарыг тодорхойлохдоо үүссэн булингар,тунадасны төлөв байдал, хэлбэр (салсархаг, хөвсгөр, тосонцор) болон хальс, өрөмний зузаан түүний бие бүтэц, бат бөх зэрэг олон шинжийг харгалзан үзнэ.


Зураг 9. Колонийн хэлбэрүүд

Зураг 10. Колонийн зах

Зураг 11. Колонийг хажуугаас харагдах байдал

Үр дүн:

Петрийн аяганд ургасан колонийн тоог тоолж, ургасан бактерийн колонийн гадаад байдлын бичиглэлийг хүснэгтэнд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

Колонийн

дугаар

Колонийн тоо

Колонийн хэмжээ

Колонийн хэлбэр

Гэрлийн шинж чанар

Өнгө

Колонийн хөндлөн огтлол

Колонийн зах

Колонийн төлөв байдал

Колонийн зураг

Хөрсөнд бичил биетний ерөнхий тоог тодорхойлох арга

2013 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Ц. Нямлхагва

Ажлын зорилго:

- Хөрсөн дэх бичил биетний ерөнхий тоог тодорхойлох арга зүйг эзэмших

Шууд тоолох арга. Шинжлэгдэхүүнийг ариун уусмалаар зохих хэмжээнд хүртэл нь шингэрүүлээд тоолох камерт /Горяевийн камер/ хийгээд, байгаа бүх бичил биетэнг микроскопоор харж тоолно. Тоолж байгаа бичил биетэнг илүү тод болгохын тулд эритрозиноор будаж харахад илүү тохиромжтой байдаг. Энэ аргаар үхсэн болон амьд эсийн ерөнхий тоог гаргадаг. Энэ арга нь энгийн эрүүл ахуйн бактериологийн лабораторид ашиглах боловч дараах дутагдалтай. Үүнд:

- Микроорганизмыг бусад хэсгүүдээс ялгахад хэцүү

- Микроорганизмын тоог нарийвчлан гаргахад хэцүү. Ихэвчлэн бөөгнөрөл үүсгэсэн байдаг.

- Амьд болон үхсэн эсийг ялгахад хэцүү.

Ийм камер байхгүй тохиолдолд А.С.Разумовын шууд тоолох аргыг хэрэглэнэ. Энэ арга нь ялтаст шүүрээр шинжлэгдэхүүнээ шүүж, шүүгдэж үлдсэн бактерийг тоолох арга юм.

Лабораторийн үйл ажиллагаанд физикийн шинжлэх ухааны ололтууд өргөн нэвтэрч байгаатай холбоотойгоор бичил биетний тоо тоолох аргыг автоматжуулан, илүү мэдрэмтгий аргуудыг олноор хэрэглэх болсон.

Бичил биетний ерөнхий тоог шингэрүүлэлт хийж тодорхойлох арга /Кохын шингэрүүлэх арга/. 9мл хуруу шилтэй ариун усан дээр бэлтгэсэн эх суспензээсээ 1мл ариутгасан пипеткээр авч хийгээд сайтар хольж, үүнээсээ 1мл-ийг авч дараагийн 9мл хуруу шилтэй ариун усан дээр хийх зэргээр цааш аравтын шингэрүүлэгээр шингэрүүлнэ. Шингэрүүлэлт бүрт пипеткийг сольж хэрэглэнэ.

Шингэрүүлэлт тус бүрээс 0.1мл-ийг авч ариутгаж бэлтгэсэн Петрийн аягатай тэжээлт орчинд хийгээд шпателаар тарааж 370С-ын термостатанд 24 цаг өсгөвөрлөнө. Аяга бүр дэхь колонийн тоог тоолно. 30-300 колони бүхий аягыг авч судална. Дараах томьёогоор бодож тооцоог хийнэ.

N

С-Сонгож авсан бүх аяганд ургасан колонийн тоо

n1- тоолохоор авсан эхний шингэрүүлэлтээс тарьсан Петрийн аяганы тоо

n2- тоолохоор авсан дараагийн шингэрүүлэлтээс тарьсан Петрийн аяганы тоо

d- тоолохоор авсан эхний шингэрүүлэлтийн зэрэг

Жишээлбэл: эхний шингэрүүлэлтэнд 10²- 75 ба 80 колони

Дараагын шингэрүүлэлтэнд 10³- 8 ба 9 колони ургасан байвал

N= = =7818=7.8х+10³

Хэрэв 2 Петрийн аяганд 30-аас цөөн колони ургасан байвал 2 аяганы колоний тооны арифметик дундаж утгыг олоод эх суспензийн шингэрүүлэлтийн зэргээр үржүүлж тооцоог гаргана.

Зураг 8. Микроорганизмын суспенз бэлтгэх болон тарилга хийх схем

Хөрснөөс дээж авах, шинжилгээнд бэлтгэх ажиллагаа

2013 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Ц. Нямлхагва

Ажлын зорилго:

- Хөрснөөс дээж авах арга зүйтэй танилцах, дээжийг шинжилгээнд бэлтгэх

Бичил биетний хөрсөн дэхь тархалт, тоо хэмжээ, зүйлийн бүрэлдэхүүн нь хөрсний биологийн процессыг тодорхойлох чухал илтгүүр болдог. Эдгээрийн дотроос хөрсний нэгж эзэлхүүн, талбай жинд ноогдох бичил биетний тоо онцгой байр эзэлнэ. Хөрс нь микроорганизм амьдрах таатай нөхцөл болдог.

Хөрсний дээж авах:

1000м2 судалгааны газрыг 25м2 талбайтай байхаар 2 хуваана. Нэг хэсгийг нь бохирдолтын эх үүсвэр ойр, нөгөө хэсгийг хол байхаар сонгож авна. Хэсэг бүрийг диагналаар хуваан төв болон захын 4 цэгээс нийт 5 сорьц авна. Хөрсний гадаргуугийн судалгаанд 20см хүртлэх, хөрсний халдваргүйтгэлийн судалгааг тогтоохын тулд 25- 150см гүнээс сорьц авдаг. Сорьцыг ариутгасан төмөр хүрз, хутгуур зэрэг багажаар авч ариутгасан өргөн хоолойтой хөвөн таглаатай шилэн саванд хийж таглана. Шилэн саванд сорьцыг авсан он сар болон хөрсний дээжний дугаар бүхий хаягийг наана. Дээжийг цэг тус бүрээс 200-300гр авах ба нийт холимог нь 1кг-аас багагүй байх ёстой. Хөрсний дээжийг шууд эсвэл 1-5С0-т хадгалан 12-18 цагаас хэтрүүлэхгүйгээр шинжилнэ. Шинжлэх хөрсний дээжийг чулуу, ургамлын үндэс, шил зэргээс шигшүүрээр шигшин цэвэрлэн ариутгасан цаасан дээр 30гр-ийг жигнэнэ. 500мл-ийн багтаамжтай колбонд 270мл крантны ус хийж дээрээс нь хөрсний дээж хийнэ. Колбыг 10 минутын туршид сэгсрэн тунгаахгүйгээр дээжийг шингэрүүлнэ. Цэвэр хөрсийг 4 хүртэл шингэрүүлж (1:10000), бохирдсоныг 6 шингэрүүлж (1:1000000) микробиологийн шинжилгээнд хэрэглэнэ.

Тэжээлт орчинд микроорнгаизмыг өсгөвөрлөх арга ба текник

2013 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Ц. Нямлхагва

Ажлын зорилго:

- Тэжээлт орчинд микроорганизмыг өсгөвөрлөх арга болон техниктэй танилцах

- Хатуу болон шингэн тэжээлт орчинд суулгалт хийж, ургуулах

Байгальд морфологи, физиологи- биохимийн хувьд харилцан адилгүй маш олон тооны төрөл зүйлд хамаарагдах микроорганизмууд хөрс, ус, агаар болон тэжээлийн янз бүрийн эх үүсвэрт зэрэгцэн оршиж амьдралын үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм учраас аливаа микроорганизмын морфологи, физиологи- биохимийн шинж чанарыг судлахын тулд түүнийг цэврээр нь ялган авах нь микробиологийн судалгааны нэн тэргүүний зорилт юм.

Цэвэр өсгөвөр гэдэг нь зөвхөн нэг зүйлийн микроорганизмууын эсүүдийг хэлнэ. Өсгөвөр гэдэг нь лабораторын нөхцөлд тэжээлт орчинд үржүүлсэн микробууд юм. Өөр өөр төрлийн орчноос ялгасан зарим нэг хоёрдогч шинжээрээ / биохимийн идэвх, антибиотикт тэсвэрлэх чадвар гэх мэт/ бие биеэсээ ялгагдах нэг зүйлд хамаарагдах микроорганизмын өсгөврүүдийг штамм буюу омог гэнэ. Нэг эсээс үржиж, хатуу тэжээлт орчинд үүсгэсэн микроорганизмын бөөгнөрлийг колони гэнэ.

Ариутгаж бэлтгэсэн хатуу болон шингэн тэжээлт орчинд микроорганизмын эсийг шилжүүлэх арга ажиллагааг тарилга буюу суулгалт гэнэ. Энэ ажиллагааг боксын өрөө эсвэл ламинар боксонд явуулах бөгөөд тарилга хийж буй микроорганизмын өсгөвөрийг цэврээр нь ургуулах, гадны микроорганизмаар бохирдуулахгүйн тулд хэд хэдэн өвөрмөц ажиллагаа хийгддэг.

Юуны өмнө ариутгаж бэлтгэсэн тэжээлт орчин бүхий шилэн савны гадна талд микроорганизмын нэр, дугаар, тарилга хийсэн өдрийг бичиж тэмдэглэнэ. Хатуу тэжээлт орчинд ургасан микроорганизмын өсгөвөрийг микробиологийн гогцооны тусламжтайгаар дээж авах ба шингэн орчинд ургасан микроорганизмын өсгөвөрөөс ариутгасан пипетка ашиглан тарилтыг хийнэ.

Хэрэглэгдэх багаж, материал:

  1. Тэжээлт орчингууд
  2. Хуруу шилтэй микроорганизмын цэвэр өсгөвөр
  3. Микробиологийн гогцоо, зүү
  4. Спиртэн дэн
  5. Шүдэнз
  6. Шпатель
  7. Петрийн аяга, хуруу шил

Ажлын төлөвлөгөө:

  1. Арга зүйтэй танилцана
  2. Оюутны бие даах ажил

А. Тэжээлт орчныг бэлтгэж ариутгах

Б. Бэлтгэсэн тэжээлт орчин дээр микроорганизмын цэвэр өсгөврөөс тарилга хийнэ.

В. Өсгөвөрөө термостатад хийнэ.

Аргазүй:

Зураг 6. Хуруу шилэнд микроорганизмыг өсгөвөрлөх арга техник

Дригалийн шпатель Шпателаар тарилга хийсний дараах

микроорганизмын ургалт

Зураг 7. Петрийн аяганд дахь хатуу тэжээлт орчны гадаргууд микроорганизм өсгөвөрлөх арга техник

Ажлын зорилго:

- Микробиологийн лабораторид ажиллах техник аюулгүй дүрэмтэй танилцах

- Микробиологийн лабораторид ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн бүтэц, зохион байгуулалт, түүний зориулалт

- Микроорганизмыг өсгөвөрлөх тэжээлт орчин, тэдгээрийн төрөлтэй танилцах

- Түгээмэл хэрэглэгдэх тэжээлт орчин бэлтгэх, ариутгах ажиллагаатай танилцаж, ариутгал хийх

Микробиологийн лабораторид ажиллах техник аюулгүйн дүрэм

Лабораторид ажиллах үедээ доор дурьдсан дүрэм, шаардлагыг биелүүлнэ. Үүнд :

1. Микробиологийн лабораторид ажиллах техник аюулгүй дүрэмтэй эхлээд заавал танилцана.

2. Хамгаалалтын цагаан халаттай ажиллах

3. Микробиологийн лабораторид ганцаараа ажиллахыг хатуу хориглоно.

4. Лабораторид хийх бүх төрлийн ажлуудад хянамгай байдал, болгоомжийг дээд зэргээр сахина. Ажиллаж байгаа хэрэгсэлүүд, химийн бодис урвалжын шинж чанарыг мэдэхгүй анхааралгүй байснаас тэсрэлт, түймэр зэрэг аюул осол гардаг тул сэрэмжтэй байх

5. Өөрийн ажиллаж байгаа байр орчныг зөв зохион байгуулах хэрэгтэй

6. Ажил гүйцэтгэж байх үедээ цэвэр нямбай байх

7. Аливаа сорил, туршилтыг бохир угааж ариутгаагүй саванд явуулж болохгүй, ажлын дараа саванд байгаа бодис урвалж, тэжээлт орчны үлдэгдлийг заавал устгаж саваа цэвэрлэн ариутгаж тавих

8. Лабораторийн журнал, ажлын тэмдэглэлийн дэвтэр зэргийг ширээн дээр ил байлгаж болохгүй

9. Микробиологийн лабораторид янз бүрийн микроорганизм байнга ямар нэг хэмжээ, хугацаагаар агаар, ширээ гэх мэт зүйл дээр оршин байдаг учраас юм идэж уух, мөн тамхи татахыг хориглох

10. Чимээ шуугиан гаргах, сэлгүүцэхийг хориглоно

11. Лабораторид ажиллаж байх үед хүн бүр өөрсдийн сандал, ширээн дээр сууж, хариуцсан микроскопоороо ажиллана.

12. Микроорганизмын өсгөвөр, ямар нэгэн шинжлэх материалд (мах, сүү, талх, гурил, хөрс гэх мэт) гараар хүрч болохгүй. Түүний зөвхөн хямсаа, дээжний халбага, бактериологийн гогцоо, зүүгээр авна.

13. Ажил дуусмагц хямсаа, бактериологийн гогцоо, зүү, хайч, хутга зэрэг төмөр зүйлсийг спиртэн дэнгийн дөлөнд шатаан ариутгаж байранд тавина. Мөн ямарч сорил, туршилт явуулсан заавал нэг удаагийн бээлий өмсөх

14. Микроорганизмын өсгөврүүдтэй ажиллаж дуусаад устгал хийхдээ заавал автоклаванд устгах ба шилэн эдлэл, Петрийн аяга, пипетка, колбо, наалдац хийсэн тавиур болон бүрхүүл шил гэх мэт зүйлийг дезинфекцийн уусмалын тусламжтайгаар зааварын дагуу цэвэрлэж ариутгана.

15. Ялангуяа халдвартай микроорганизмтай ажиллахдаа болгоомжтой байх, хэрвээ тэжээлт орчинд ургасан микроорганизмыг асгаж дусаах, шил савыг хагалсан тохиолдолд даруй багшид мэдэгдэж зохих ариутгал хийлгэнэ.

16. Ямар нэгэн микроорганизмын уусмалаас пипеткээр авч байгаад аманд оруулбал 70%-ын спиртийн уусмалаар амаа зайлж гараа угаах хэрэгтэй. Хэрвээ халдварт өвчний нянтай ажиллаж байсан бол дараа нь эмнэлэгийн хяналт тавиулна. Мөн шархтай гартай ажиллаж болохгүй.

17. Хичээл тарсны дараа ажлын байр, ширээ сандлыг цэгцтэй болгож, ажиллаж байсан халдвартай болон халдваргүй бүх материалыг багшид хураалгах, гараа угааж зохих ариутгалын уусмалаар ариутгана.


Микробиологийн лабораторийн үндсэн тоног төхөөрөмж ба багаж хэрэгсэл

Хөрсний микробиологийн судалгаанд төрөл бүрийн тусгай зориулалтын багаж хэрэглэхээс гадна микробиологийн судалгаанд ашигладаг ердийн багаж тоног төхөөрөмжүүд хэрэглэгдэнэ. Үүнд :

1. Микроскоп

Микроскоп нь микроорганизмын эсийг олон зуу, мянга дахин томруулан өсгөж харах зориулалтаар ашигладаг нарийн зохион байгуулалт бүхий дуран юм. Микроскоп гэдэг нь “микро”- бичил, өчүүхэн, “скоп”- үзэх харах гэсэн Грек гаралтай бөгөөд түүнийг зориулалтаар болон өсгөх чадвараар нь биологийн, хар талбайн, фаз контрастын, люминесцентын, электрон гэж ангилна.

Дээрх төрлийн микроскопуудаас сургалтанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь ердийн гэрлийн буюу биологийн микроскоп бөгөөд түүний бүтэц зохион байгуулалт, ажиллагааны зарчимыг дараа тодорхой авч үзэх болно.

2. Хатаах шүүгээ

Микробиологийн лабораторид хэрэглэгдэх зарим шил сав тухайлбал, колбо пипетка, Петрийн аяга зэргийг хуурай, халуун агаараар гол төлөв ариутгана. Энэ ажиллагааг хатаах шүүгээнд явуулах бөгөөд ариутгах зүйлсээ пергаментийн цаасаар боож бэлтгэн (бөглөж) ихэнх тохиолдолд 165-1800С-т 1,5-2 цагийн хугацаагаар ариутгана.

Хатаах шүүгээ нь дулаанд тэсвэртэй материалаар хийгдэх ба шил сав хэрэгсэлийг ариутгах температурыг тогтмол хэмжээнд барих автомат зохицуулалттай байна. Хатаах шүүгээнд ариутгахдаа шил, сав, материалын завсраар халуун агаарын урсгал чөлөөтэй солилцох боломжтой байхаар тооцсон байх хэрэгтэй. Хатаах шүүгээн доторх температур шаардлагатай хэмжээнд хүрэхэд ариутгалын хугацааг тооцож эхэлнэ. Ариутгасан зүйлээ битүү саванд хадгалж зөвхөн хэрэглэгдэх үедээ цаасан боолтыг задална.

3. Автоклав

Микроорганизмыг өсгөвөрлөх тэжээлт орчин, лабораторийн зарим багаж хэрэгсэл, бодис урвалж, материалыг өндөр даралттай халуун уураар ариутгахад зориулагдсан төхөөрөмж юм. Автоклав нь давхар хана бүхий цамцтай, өндөр битүүмжлэлийг хангах нягт таглаа бүхий төхөөрөмж бөгөөд уурын даралт хэмжигч манометр, термометр, уур гаргах болон усны төвшин заагч хоолой, хамгаалалтын хавхлаг зэрэг үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Автоклаваар ариутгах температур болон хугацаа нь тэжээлт орчны найрлагааас хамаарч янз бүр байна.

Өндөр даралттай халуун уураар ариутгал хийхдээ маш болгоомжтой ажиллах шаардлагатай бөгөөд автоклавыг ажилд бэлтгэх, ариутгалыг хийхдээ дараах журамыг баримтлана. Үүнд:

- Усны төвшинг тогтооно.

- Ариутгах зүйлээ автоклавт хийж таглана.

- Ариутгах атмосферээ тохируулна.

- Цахилгаан щитээр автоклаваа асаана.

- Ариутгах тогоонд атмосферийн уур оруулж, хоолойн тагыг нээж ариутгах, тогооны атмосфер 1 атм-т хүрэж дохио өгмөгц цагаа харна.

- Ариутгалын хугацаа дуусмагц цахилгаан щитээ унтрааж, уур гаргах хоолойг аажмаар онгойлгоод доторх даралтыг нь гаргаж манометрийн заалт дээр атмосферийн даралт тэг болоход тагыг нээнэ. Харин автоклавын тагыг нээлттэй үлдээнэ.

Зураг 1. Атоклавын бүтэц зохион байгуулалт

4. Колони тоологч

Зураг 2. Колони тоологчийн схем зураг

5. Ус нэрэгч аппарат

Микробиологийн лабораторид зайлшгүй шаардлагатай багажийн нэг бол ус нэрэгч аппарат юм. Нэрмэл усыг микроорганизм өсгөвөрлөх тэжээлт орчин бэлтгэх, шил сав угааж зайлах, автоклавын цамцны хооронд усаар хангах зэрэг маш олон чиглэлээр хэрэглэгдэнэ. Түгээгүүрийн хоолойн усанд агуулагдах төрөл бүрийн химийн бодис агууламж нь харилцан адилгүй байх тул микроорганизмыг өсгөвөрлөх тэжээлт орчин бэлтгэхэд төдийлөн өргөн ашиглагдах ба дээрх хэлбэрийн усыг нэрэх замаар түүнд агуулагдах элдэв төрлийн бодисоос цэвэрлэнэ.

6. Термостат

Аливаа микроорганизмын хэвийн өсөлт, үржилд тодорхой хэмжээний дулаан нөхцөл шаардагдана. Энэ нөхцөлийг бүрдүүлэх үүднээс микробиологийн лабораторид температурыг нэг хэмжээнд барих тохируулга бүхий тусгай зориулалтын шүүгээ болох термастатыг ашигладаг. Термастат дахь температур болон доторх агаарын солилцоо нь автоматаар зохицуулагдах ба температурын горимыг шаардлагатай үедээ өөрчлөх боломжтой юм. Термостат нь зохион байгуулалт, овор хэмжээгээрээ олон янз байх боловч ажиллах зарим зориулалт нь ижил төстэй байна. Термастат нь давхар ханатай бөгөөд ашигласан халаагчийн хэлбэрээс нь хамааран түүнийг усан ба хуурай агаарын гэж ангилж болно. Термастатын дотоод орчны дулааныг тогтмол нэг хэмжээнд барих зорилгоор температур тохируулагч тусгай хэрэгслийг термостатанд (мөнгөн усны, хос металлт гэх мэт) байрлуулсан байдаг байна.

Зураг 3. Термостатын схем зураг

7. Ламинар бокс

Микробиологийн лабораторид микроорганизмын өсгөвөртэй харьцаж ажиллах зориулалтын ариун нөхцөл бүхий ламинар бокс байрлуулна. Ламинар бокс нь гадаад орчноос тусгаарлагдсан байх ба түүний доторх орчныг ариутгах зорилгоор хэт ягаан туяаг асааж түүний доторх орчныг ариутгана. Ажиллаж дууссаныхаа дараа хэт ягаан туяаг асааж ламинар боксыг ариутгах шаардлагатай. Микроорганизмын өсгөвөрийг нэг орчноос нөгөөд шилжүүлэн суулгах, тэдгээрийг ялгах, тодорхойлох зэрэг бүхий л арга ажиллагааг ламинар боксонд хийж гүйцэтгэнэ.


Зураг 4. Ламинар боксын схем зураг

Микробиологийн лабораторид хэрэглэгдэх бусад багаж хэрэгслүүд: Дээр дурьдсан үндсэн тоног төхөөрөмжөөс гадна микробиологийн гогцоо, зүү , Петрийн аяга, тавиур ба бүрхүүл шил , хөвөн бөглөө, спиртэн дэн, шпатель, колбо зэрэг микробиологийн лабораторид хэрэглэгдэг өвөрмөц хэрэгслүүд байдаг.

Микробиологийн гогцоо, зүүг богино хугацаанд халж хөрдөг шинжтэй металлууд болох никель, хромид, цагаан алт зэргээр хийдэг байна. Гогцоо, зүүний урт 6-8см орчим байвал зохимжтой байдаг ба микробиологийн гогцоо, зүүг микроорганизмыг ялгаж авах, тэдниийг нэг тэжээлт орчноос нөгөөд шилжүүлэн суулгах зэрэг олон төрлийн ажиллагаанд өргөн ашиглана.

Петрийн аягыг гол төлөв хатуу тэжээлт орчинд микроорганизмыг үржүүлж ургуулах, ялгаж тодорхойлоход хэрэглэх ба тунгалаг материалаар (шил, хуванцар) хийгдсэн таглаа ба суурь гэсэн хэсгүүдээс тогтоно.

Тавиур ба бүрхүүл шилийг микроорганизмын наалдац бэлтгэн микроскопоор харж тодорхойлоход хэрэглэнэ. Тавиур шилний зузаан дунджаар 1-1.2 мм, бүрхүүл шилнийх 0.15-0.17 мм байна.

Зураг 5. Микробиологийн туслах багаж хэрэгслүүд

Микроорганизмыг өсгөвөрлөх тэжээлт орчин, түүний төрөл

Микроорганизмыг ургуулах, тэдгээрийн цэвэр өсгөвөрийг гаргах, морфологи, физиологи- биохимийн шинж чанарыг судлах болон хадгалахын тулд тэжээлт орчинг хэрэглэнэ. Хэрэглэгдэж байгаа тэжээлт орчинг зөв бэлтгэх, найруулснаас шинжилгээний үр дүн шууд хамаардаг. Тэжээлт орчны найрлага нь N2, C2, H2, O2 гэх мэт органик нэгдлүүд байхаас гадна Ca, P, Mg, Cu, Zn зэрэг минераль нэгдлүүдээс тогтоно. Микроорганизмын амьдралын гол хүчин зүйл ус бөгөөд тэжээлт орчны 60 гаруй хувийг ус эзэлдэг. Жишээ нь: Хөгц мөөгөнцөр 12%, бактер 20%-ийн устай орчинд ургаж эхэлдэг. Микроорганизмын өсөлт хөгжилтөнд микро болон макро элементээс гадна орчны рН, температур их нөлөөлдөг. Мөн өсөлтийн бодис чухлаар шаардагддаг. Ихэнх микроорганизмууд өсөлтийн бодисоо өөрсдөө нийлэгжүүлдэг. Харин нийлэгжүүлж чаддаггүй бичил биетнийг өсгөвөрлөхөд орчинд нь витамин, дрожжийн ханд, никотины хүчил зэргийг нэмж хийдэг. Тэжээлт орчныг гарал үүслээр нь 2 ангилдаг. Үүнд:

1. Байгалийн буюу натураль

Жишээ нь: мах, сүү, үр тариа, өндөг гэх мэт

2. Зохиомол буюу синтетик

Найрлага нь химийн элементээс тогтсон. Жишээ нь: Чапек гэх мэт

Тэжээлт орчныг зориулалтаар нь:

1. Стандарт буюу энгийн тэжээлт орчин (МПА, МПБ)

2. Сонгомол тэжээлт орчин (Эндо, SSagar )

Тэжээлт орчныг төлөв байдлаар нь: 1. Шингэн (сусло, МПБ)

2. Хатуу

3. Хагас шингэн гэж тус тус ангилна.

Агар-агар: Шаргалдуу өнгөтэй далайн нэгэн төрлийн замаг юм. Өндөр молекулт нүүрс ус ихээр агуулсан. Шингэн тэжээлт орчныг хатуу төлөв байдалд оруулахад агар-агарыг хэрэглэнэ. Агар-агарыг 100мл-т 2%-иар тооцож хэрэглэнэ.

Тэжээлт орчинд тавигдах шардлага гэж байна. Үүнд:

1. Тэжээлт орчин ариутгагдсан байх

2. Микроорганизмын ашиглаж чадах органик болон органик бус бодис, өсөлтийн хүчин зүйл (аминхүчил, витамин г.м )-үүдийг агуулсан байх

3. Тэжээлт орчны рН-г тогтоосон байх

Ариутгал. Ариутгал гэдэг нь эсийн гадна ба доторх амьдралын ямарваа нэг хэлбэрийг үгүйсгэхийг хэлнэ. Ариутгалыг:

1. Халууны арга

2. Хүйтний арга гэж 2 ангилна.

1. Халууны арга (буцалгах, уураар, халуун агаараар, өндөр уурын даралт, дөлөөр)

2. Хүйтний арга

А. Химийн бодис (спирт, фенол, хлорамин)

Б. Физикийн арга (хэт ягаан туяа, долгионы арга )

В. Шүүлтүүртйн арга

Тэжээлийн орчинг ариутгахдаа тэжээлт орчны найрлагаас нь хамаарч ариутгалын арга янз бүр байна.

Ургамлын гадарга дээр бактер, хөгц мөөг, дрожжи зэрэг микроорганизмууд тохиолдоно. Эдгээрийн ихэнх хэсэг нь хөрснөөс ургамлаар, зарим нь агаар, усан дуслаар дамжин ургамлын гадарга дээр тархдаг. Ургамлын гадарга дээрх ихэнх микроорганизм үржиж чаддаггүй (өөрөөр хэлбэл, спор хэлбэрээр), бага хэсэг нь үржиж чаддаг. Энэ үржиж байгаа микроорганизмыг гадаргуугийн микроорганизм (эпифит микрофлор) гэнэ. Эпифит микрофлорын бүрэлдэхүүний 90%-ийг Pseudomonas-ийн төрлийн бактер (Ps. herbicola 60%, Ps. fluorescens 30% хүртэл ), янз бүрийн зүйлийн спортой бактер 2%, Coli aerogenes 2%, ойролцоогоор 10% сүүн хүчлийн бактер бүрдүүлнэ. Тэжээлийн ургамалд хөгц мөөгний спор болон цөөн тооны дрожжи байдаг. Хэвийн нөхцөлд ургамлыг хураах болон хадгалахад эпифит микрофлорын найрлага өөрчлөгдөхгүй. Харин тохиромжгүй нөхцөлд тэжээлийг хадгалахад микроорганизмын нийт тоо болон бүлгүүдийн тоон харьцаа эрс өөрчлөгддөг. Энэ үед Pseudomonas төрлийн бактерийн тоо багасах ба спорт бактер болон хөгц мөөгний тоо эрс нэмэгддэг. Иймээс микроорганизмын зүйлийн бүрэлдэхүүн нь үр тариа болон тэжээлийн хадгалалтын чанарыг тодорхойлдог.

Өвс бэлтгэх. Өвсийг хадсан ногоогоор бэлтгэнэ. Хадсан ногоо 70-80%-ийн чийгтэй байна. Хадсан өвсөнд 12-16%-ийн чийг агуулагдана. Шинээр хадсан ногооны ус чөлөөт хэлбэрээр байдаг тул микроорганизм шингээн авч идэвхтэй үрждэг. Харин хатаасан өвсөнд зөхвөн холбоот ус үлддэг учраас микроорганизм ашиглаж чаддаггүй. Нэгэнт микроорганизм үржиж чадахгүй учраас хатаасан өвсөнд задрах, эсэлдэх бүх процесс зогсоно. Үүнээс үзэхэд ногоог хэдий хичнээ хурдан хатаана төдий хичнээ тэжээлийн бодисын алдагдал бага байна. Жишээлбэл, нарийн иштэй ургамал амархан хатаж байхад бүдүүн иштэй ургамал удаан хатаж тэжээлийн бодисоо илүү алддаг.

Өвсийг хатааж бэлтгэх үед ургамлын уургийн 10-40%, сахарын 20-30% нь задарна. Өвсийг хатаасны дараа ч гадаргуугийн микроорганизмуудын амьдрах чадвар нь хэвээр байдаг. Хэрвээ хатаасан өвсийг чийг авахуулбал гадаргуугийн микробууд эрчимтэй үржиж эхэлдэг. Ингэснээр өвсөн дотор температур нэмэгдэж эхэлнэ. 4-5 өдрийн дараа 70-800С хүрдэг тул өвс аяндаа харлана. Температур 900С-т хүрэхэд микроорганизмын бүх үйл ажиллагаа явагдахгүй, зөвхөн химийн процесс явагдаж өвс шатна. Иймээс өвсийг аль болох богино хугацаанд хатааж бэлтгэх, чийг авахаас хамгаалах шаардлагатай байдаг.

Өвсөн дарш бэлтгэх. Өвсөн даршийг голдуу хялбар даршлагддаггүй буурцагт ургамлаар бэлтгэнэ. Өвсөн дарш бэлтгэх ургамлыг цэцэглэлтийн үед нь хадаж авна. Хадсан өвсийг 45-50%-иас илүүгүй чийгтэй байхад даршыг нүхэнд хийж сайтар нягтруулаад бүтээнэ. Зөв бэлтгэсэн өвсөн даршинд ферментийн ямар ч процесс явагдахгүй. Шинэ хадсан өвсний витамин, бүх тэжээлийн бодис бүрэн хадгалагдаж байдаг. Энэ нь чийг дутагдаж гадаргуугийн микробууд үржиж чаддаггүйтэй холбоотой.

Хэрвээ нүхийг муу бүтээсэн эсвэл өвсийг хадах, хатаах үед технологийн горим зөрчсөн бол өвсөн даршны чанар буурна. Сайн нягтруулаагүй,муу бүтээсэн тохиолдолд гаднаас агаар орж аэроб ялзруулагч микроорганизм үржиж эхлэнэ. Үүний зэрэгцээ өвсөн дарш дотроосоо халж, өвсөн даршны чанар муудаж хэрэгцээгүй болно.

Зөв бэлтгэсэн өвсөн даршны дотор зөвхөн сүүн хүчлийн бактер дангаар үржиж, ялзруулагч болон тосны хүчлийн бактер үржих боломжгүй болгоно. Үүний тулд даршны сүүний хүчил нэмэгдэж чанар сайтай дарш болно. Ийм өвсөн дарш сайхан үнэртэй, амт сайтай байдаг учраас мал дуртай идэж ашиг шим нь нэмэгдэнэ. Өвсөн дарш бэлтгэх нь өвсөөр чанартай тэжээл бэлтгэх найдвартай арга юм.

Тэжээлийг консервлох. Тэжээлийг консервлож (даршлах) бэлтгэх энэ арга олон зуун жилийн түүхтэй. Эртний Египетэд тариаланчид үр тариаг хадгалахдаа даршлах аргыг хэрэглэж байжээ. Хойд зүгийн сэрүүн нар бага үздэг оронд ногоон ургамлыг даршилж иржээ.

Энэ арга нь микробиологи, биохимийн нарийн процесс дээр үндэслэгдсэн. Түүний чанар нь оролцож байгаа микробын төрөл зүйл, идэвх, тоо хэмжээнээс хамаарна. Дарш хийхэд гол анхаарах зүйл бол нүхийг хүн амьтны ялгадас, үхсэн хулгана, шувууны сэг зэргээс сайн цэвэрлэсэн байна. Бохир газар дарш бэлтгэвэл янз бүрийн өвчин үүсгэгчид дамжин орж даршыг бохирдуулах аюултай.

Тэжээлийг даршилж бэлтгэх нь хэд хэдэн ашигтай талтай. Үүнд:

1. Цаг агаарын ямар ч нөхцөлд даршийг бэлтгэж болдог.

2. Мал аж ахуйд ашиглагдахгүй хаягддаг төмс, манжингийн навч, наранцэцэгийн иш, шарилж, сахарын үйлдвэрийн хаягдлыг даршилж тэжээл болгоно. Даршийг хэдэн арван жил хүртэлх хугацаагаар хадгалж болно.

3. Даршилсан тэжээл нь үнэр, амт сайтай учраас мал дуртай идэхийн зэрэгцээ бусад тэжээлтэй хольж тэжээхэд тэжээл ашиглалт шингэцийг сайжруулна.

Тэжээлийг даршилж бэлтгэх халуун болон хүйтний гэсэн 2 арга байдаг.

Дарш бэлтгэх хүйтний арга нь харьцангуй бага температурт явагдана. Дарш бэлтгэх үеийн тохиромжтой температур нь 25-380С байдаг. Хэрчиж жижиглэсэн ургамлыг даршны нүхэнд хийж агаар орохоос хамгаалж сайн нягтруулж бүтээнэ. Ийм аргаар тэжээлийн ургамлыг даршлахад халалт явагдахгүй, уургийн бодис задарч тэжээлийн бодис алдагдахгүй тул зөвхөн сүүний хүчил хуримтлагдана. Ийм даршийг хүчиллэг дарш гэнэ.

Харьцангуй өндөр температурт дарш бэлтгэх аргыг халууны арга гэнэ. Энэ аргаар бүдүүн иштэй, чанар муутай ургамлыг даршилдаг.

Даршны ургамлыг нүхэнд 1-1.5 м зузаан давхаргаар хийгээд нягтруулж даралгүй нэгээс хоёр хоног байлгана. Энэ хугацаанд аэроб ялзруулагч бичил биетнүүд эрчимтэй үржиж орчны температур 45-500С-т хүрнэ. Дараа нь 2-р давхаргыг мөн дээрхийн адил хийнэ. Ийм маягаар даршны нүхийг дүүргээд өнгөн хэсгийг нягтруулж агаар орохоос хамгаалж сайтар бүтээнэ. Ингэхэд гүний давхаргын агаар шахагдан гарах тул аэроб бичил биетний үйл ажиллагаа саатаж халалт зогсоно. Халалтыг 500С-аас дээш гаргаж болохгүй. Халалт ихэдвэл сүүн хүчлийн бактер үхэж тосны хүчил хуримтлагдана. Халуун аргаар дарш бэлтгэхэд тэжээлийн бодис их хэмжээгээр алдагдана. Иймд энэ аргыг зөвхөн нүхийг богино хугацаанд дүүргэх боломжгүй буюу бүдүүн иштэй шим тэжээлийн бодис багатай ургамлаар дарш бнлтгэх тохиолдолд хэрэглэнэ.

Тэжээлийн чанарыг сайжруулах микробиологийн арга

Бактерийн хөрөнгө бэлтгэх. Даршны чанарыг сайжруулах үйлчилгээ бүхий бактерийг зохиомол орчинд ургуулсан бэлдмэлийг бактерийн хөрөнгө гэнэ. Бактерийн хөрөнгийг дан сүүн хүчлийн бактер эсвэл хэд хэдэн төрлийн микробоор бэлтгэж болно. Даршинд хэрэглэх микробыг тэжээлийн шингэн орчинд гүний аргаар өсгөвөрлөж шингэн хөрөнгө бэлтгэнэ. Шингэн хөрөнгийг өтгөрүүлж хатаах замаар хуурай хөрөнгө үйлдвэрлэдэг. Тонн даршинд 1-2 л шингэн, 15-20гр хуурай хөрөнгө хэрэглэнэ. Бактерийн хөрөнгийг ямар ч даршинд хэрэглэж болно. Ялангуяа муу даршлагддаг ургамлаар дарш бэлтгэхэд хэрэглэх шаардлагатай байдаг. Бактерийн хөрөнгө хэрэглэснээр сүүний хүчил эрчимтэй үүсдэг учраас бусад микроб үржих боломжгүй болдог. Үүний дүнд даршны чанар дээшилнэ.

Тэжээлийн хөрөнгө (дрожжи) хэрэглэх. Тэжээлийн хөрөнгө нь тэжээлийг зөвхөн уурагжуулаад зогсохгүй витамин, ферментээр баяжуулна. Тэжээлийн хөрөнгө 45-52% уураг, 13-16% нүүрсус, 2-3% тослог, 6-10% үнс агуулсан үнэт тэжээл юм. Мөн түүнчлэн амьтны биед чухал шаардлагатай шүвтэн хүчлээр баялаг байдаг тул чанарын хувьд амьтны гаралтай тэжээлтэй ойролцоо байдаг.

Орчин үед тэжээлийн хөрөнгийг үйлдвэрийн аргаар гаргаж авч байна. тэжээлийн хөрөнгийн үйлдвэрлэл нь цаг уурын ямар ч нөхцөлөөс хамаардаггүй. Сүрэл, үртэс, сүүний шар ус,пивоны шаар мэтийн үйлдвэрийн хаягдлыг ашиглаж ууурагт тэжээл үйлдвэрлэдэг онцлогтой. Микроорганизмууд маш хурдан үржих тул богино хугацаанд их хэмжээний уураг үйлдвэрлэх боломжтой. Жишээлбэл, 500кг жинтэй үхэр хоногт 500гр уураг үйлдвэрлэж байхад 500кг тэжээлийн хөрөнгө мөн хугацаанд 50тн уураг нийлэгжүүлдэг.

Бодисын эргэлтэнд микробын гүйцэтгэх үүрэг

2013 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Ц. Нямлхагва

Амьтан ургамлын бүтцэд ордог химийн бодисууд тасралтгүй явагдах бодисын эргэлтэнд оролцож, чухал нөлөө үзүүлдэг. Газрын гадаргуугын биологийн идэвхт бодисуудын эргэлт микроорганизмын ферментийн үйл ажиллагааны дүнд явагдана. Шатах, амьсгалах, исэлдэх процессийн дүнд 450 млрд жинтэй органик нэгдлүүд исэлдэж, мөн ийм хэмжээний бодисууд фотосинтезийн дүнд аангижирч байдаг байна. Дэлхийн бөмбөрцгийн ногоон ургамал жил бүрд 70млрд жинтэй нүүрс хүчил, 2.0-2.5 млрд жинтэй азотыг хэрэглэдэг. Хэрэв нүүрсхүчлийн ийм нэмэлт байхгүй байсан бол 40-50 жилийн хугацаанд ногоон ургамал маань устаж үгүй болон температурын огцом бууралтанд амьтан, ургамал, хүний амьдрал зогсоход хүрэх байсан юм. Гэвч энэ бүгдийг цаана микроорганизмууд оршиж, энэхүү процессийг зохицуулж байдаг ажээ.

Азотын эргэлт

Азот нь хөрсөнд ихэнхдээ ялмагийн найрлаганд ургамалд ашиглахдахгүй органик хэлбэрээр байдаг. Ургамалд ашиглагдах усанд уусдаг азотот нэгдэл хөрсөнд 1% орчим л агуулагддаг.Ургамалд зайлшгүй шаардагдах азотын хэрэгцээг хөрсөнд чөлөөт болон хам амьдралтай микроорганизмууд( бактер, спирохет, актиномиет, дрожж, хөгц мөөг, замаг) хангадаг.

Азот шингээгч чөлөөт амьдралтай микроорганизмууд. Тэд агараас молекул азотыг шингээн хөрсийг азотоор баяжуулна. Шингээгдсэн молекул озат нь микроорганизмын эсэд уурагт нэгдэл хэлбэрээр хуримтлагдах ба зарим нь уусмал хэлбэрээр хөрсөнд ялгарч, улмаар ургамалд шингээгдэнэ. Микроорганизм үхэж задрах үед уурагт нэгдэл эрдэсжин дээд ургамлын хооллолтонд ашиглагдана.

Азот шингээгч микроорганизм хүрээлэн буй орчны азотат нэгдэл дууссаны дараа азот шингээх ферментүүдийг нийлэгжүүлдэг. Азот шингээгч ферментэт систем нь найрлагандаа молибден, төмөр, магни агуулсан, ферродоксины нийлмэл хэлбэр бөгөөд микроорганизм энэхүү системийнхээ тусламжтайгаар исэлдэн ангижрах урвалын дүнд молекул азотыг шингээдэг.

Молекул азотыг шингээх чадвартай, чөлөөт амьдралтай микроорганизмуудад Clostridium (CI. pasmeurianum), Azotobacter (Azotobacter chorococum)-ийн төрлүүд, зарим спирилл, хөх ногоон замаг хамаарагдана.

Азот шингээгч хам амьдралтай микроорганизмууд. Зарим микроорганизмууд ургамлын үндэсний гадаргуу дээр биш, түүний гүний эдэд амьдарч үржих чадвартай байдаг. Тэдгээрийг булцууны бактери гэж нэрлэдэг. Тэд хөрснөөс ургамлын үндсэнд үндэсний үсэнцэрээр дамжин нэвтэрнэ. Бактер нэвтэрсэн газар үндэсний эсийн хуваагдал ихэссэнээр булцуу үүсдэг. Булцууны хэлбэр, хэмжээ, байрлал нь бактерийн идэвх болон ургамлын зүйлээс хамаарна.

Булцууны бактер болон буурцагт ургамал нь бие биендээ харилцан ашигтай симбиозоор амьдардаг. Булцууны бактер агаар мандлаас молекул азотыг шингээн ургамлыг азотоор хангах ба ургамлаас тэжээлийн бодис (нүүрс ус) авна.

Булцууны бактерууд нь ихэвчлэн жинхэнэ аэроб, жижиг , бага зэрэг тахир, хөдөлгөөнтэй, дугариг төгсгөлтэй савханцрууд байдаг. Спор үүсгэдэггүй.

Савханцрын зэрэгцээ кокк, лийр, уртассан хэлбэрүүд тохиолдоно. Гол төлөөлөгчид нь Rhizobium (Rhiz.phaseoli. Rhiz. Japonicum. Rhiz. Lupine. Rhiz. cicer гэх мэт ) төрөлд хамаарагдана.

Уургийн аммонификаци

Амьд организмын эсийн хуурай жингийн 50%-г уураг эзэлдэг. Уураг нь үхсэн амьтан, ургамлын хамт хөрсөнд шингэж, түүнийг микроорганизмууд задалж, азот нь аммиакийн хэлбэрээр чөлөөлөгдөн гарахыг уургйн аммонификаци гэнэ.

Уургийг Bacillus.Pseudomonas. Clostridium зэрэг төрлүүдийн бактери, актиномицет, хөгц мөөг зэрэг аэроб микроорганизмууд задална. Уургийн молекул хоорондоо ковалент холбоогоор холбогдсон амин хүчлүүдийн үлдэгдлээс тогтох урт гинжин ххэлхээ бөгөөд эсийн мембранаар дотогш цитоплазм руу нэвтэрч чаддаггүй. Иймд микроорганизмын ялгаруулдаг протелитик эс ашиглан пептидаза фермент чөлөөт аминхүчил болтол нь задална.Үүссэн аминхүчлүүд нь харилцан адилгүй хурдтайгаар эрдэсжинэ.Үүний дараа амингүйжих процессын эцэст нүүрс төрөгчийн үлдэгдлийг аэроб болон анаэроб нөхцөлд микроорганизмууд задалж, анаэроб нөхцөлд аммиак, амин бүлэг,СО2, органик хүчлүүд үүсдэг бол аэроб задралын үед СО2, аммиак, сульфат, Н2О зэрэг эцсийн бүтээгдэхүүн болно.

Нитрификаци

Аммонификацийн үр дүнд үүссэн аммиак исэлдэн азотын хүчлийг үүсгэх процессыг нитрификаци гэж нэрлэдэг.Нитрификацийн процесс нь 2 үе шаттай увагдана

1. Аммиак нь азотлог хүчил болтол исэлддэг. Энэ шатанд Nitrosospira-ийн төрлийн бактерууд оролцоно.Эдгээр нь савханцар хэлбэртэй, эсийн хэмжээ нь 1.5х1мкм, грам сөрөг, хөдөлгөөнтэй.Спор үүсдэггүй.

2NH3+ 2 2HNO2+2H2O+661.5 кДж

2. Азотлог хүчил азотын хүчил хүртэл исэлдэнэ. Энэ нь Nitrososccus Nitrospina Nitrococcus төрлийн бактеруудын оролцоотой явагдана. Nitrobacter грам сөрөг, жижиг, дугуй, савханцар.

2HNO2+O2 2HNO3+201 кДж

Азотын хүчил хөрсөнд удаан хуримтлагдахгүй бусад элементүүдтэй урвалд орж азотын хүчлийн давснууд болох Ca(NO3)2 , Mg(NO3)2, KNO3, NaNO3 зэргийг үүсгэнэ. Эдгээр азотын давснуудыг ургамал хөрснөөс шингээдэг.

Денитрификаци

Нитрат нитритээр дамжин аммиак, чөлөөт молекул азот хүртэл ангижрах процессыг денитрификаци гэнэ.

5C6H12O6+24KHCO3+6CO2+12N2+18H2O+1758 кДж

Завсрын бүтээгдхүүнээр эхлээд HNO2 , HNO үүсч тэдгээр нь гипонитрит дараа нь гидроксиламин, NH3 улмаар N2 ,N2O-д хувиргана.